МОНГОЛ, ХЯТАДЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАРЫН ХАМТАРСАН ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

download

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах “Хамтарсан хэвлэлийн мэдээ”-г гаргав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.Гадаад харилцааны сайд нар Монгол-Хятадын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв. Үүнд:
1. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотлов. Найрсаг харилцаатай  хөрш орнуудын хувьд талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүч чармайлт гаргана.
2. Монголын тал бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Төвд, Шинжаан, Тайвань зэрэг хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Монгол, Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотлов. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ нотлов.
3. Талууд бүх түвшний харилцан айлчлал, солилцоог нэмэгдүүлж, ирэх онд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалахаа илэрхийлэв. Мөн ирэх оны тохиромжтой цагт Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт, Худалдаа, эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын ЗГХК-ын 15 дугаар хуралдаан, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн гуравдугаар хуралдааныг тус тус зохион байгуулах талаар нягт холбоотой ажиллахаар тохиров. Мөн Гадаад харилцааны яамд хоорондын стратегийн яриа хэлэлцээ зэрэг механизмын гүйцэтгэх үүргийг цаа