Солонгос улс “харласан” иргэдийг ажиллуулсан үйлдвэрийн дансыг хаахаар болжээ

15427

БНСУ-ын Гадаадын харьяат эрхэлсэн газраас тус улсад хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргахаар болжээ.Үүнд Монгол Улсын 1200 иргэн багтсан байна. Эдгээр иргэд өөрсдийгөө илчилж нутаг буцах эсвэл БНСУ-ын газар нутгыг орхин гарах шаардлага тавьж самналт эрэн сурвалжилж эхэлжээ.

Мөн хараар ажиллаж буй гадаад иргэнийг барьж өгсөн хүнд шагнал амласан бөгөөд хууль бусаар амьдарч буй гадаад хүнийг ажиллуулсан үйлдвэрийг торгож үйл ажиллагааг нь зогсоож дансын хаах талаар ярьж эхэлжээ.Мөн БНСУ визний нөхцөлөө эмэгтэй хүнд чангалж байгаа бөгөөд тус улсын иргэдтэй гэр бүл болох хүнд виз өгөхгүй гэсэн мэдээлэл хийжээ.Шалтгаан нь тус улсад эмэгтэйчүүд очоод гэр бүл болохгүйгээр зугтаж харлаж ажилдаг гэж тайлбарлажээ.

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.