Сайдыг суудлаасаа буух ёстой гэсэн бичгийг гурвантаа єргєн барилаа

ЭБЭХ-ний сайдыг ажлаас нь чєлєєлєх шаардлагатай гэсэн долоон vндэслэл бvхий албан бичгийг єчигдєр УИХ-ын

дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын гишvvн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нар хvргvvллээ. Ц.Батбаяр гишvvний хувьд ЭБЭХ-ний сайдыг суудлаасаа буух шаардлагатай гэсэн утга бvхий бичгийг Засгийн газрын тэргvvнд хоёр удаа xvpгvvлсэн боловч єнєєдрийг хvртэл тодорхой хариулт ирээгvй байгаа. Тиймээс дээрх саналаа УИХ-ын даргад Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нарын гишvvний хамт єргєн барьж байгаа нь энэ ажээ. Дээрх бичгийг бvрэн эхээр нь хvргэж байна.
Vvнд:
“Монгол Улсын Засгийн газрын гишvvнийг огцруулах тухай
Монгол Улсын Vндсэн хуулийн 25.1.6, УИХ-ын тухай хуулийн 7.1.12, Засгийн газрын тухай хуулийн 24.1.1-т заасныг vндэслэн

1.УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны єдрийн 57 дугаар тогтоолын биелэлтийг хангаагvй. Мєн УИХ-ын Тєсвийн байнгын хорооноос “Оюутолгой” тєслийн хєрєнгє оруулалтын хvрээнд тєсвийн оруулалтын хvрээнд тєсвийн орлого бvрдvvлэлтийн байдал, татвар тєлєлтийн явцтай танилцах, санал боловсруулах vvрэг бvхий ажлын хэсгийн ахлагчийн хувьд ажлын хэсэгт шаарддагатай зохих мэдээ, материалыг удаа дараа ирvvлэхийг хvссэн боловч єнєєдрийг хvртэл гаргаж єгєхгvй байгаа тул 2010 оны гуравдугаар сард байгуулагдсан Ажлын хэсэг ямар нэг дvгнэлт гаргаж ажиллах боломжгvй байна.

2. Засгийн газрын мєрийн хєтєлбєрт тусгагдсан эрчим хvчний салбартай холбоотой бvхий л асуудлууд, тэр дундаа дулаан болон цахилгаан эрчим хvчний шинэ эх vvсвэрийг нийслэлд барьж байгуулах талаар одоог хvртэл ямар нэгэн шийдвэр гаргаагvйгээс болж нийслэлд 10,000 орчим айл єрх єнєєдрийг хvртэл цахилгаан эрчим хvчээр хангагдаж чадахгvй байна. Шинээр баригдах V цахилгаан станц одоо хvртэл баригдах эсэх нь шийдэгдэж чадахгvй байгаагаас нийслэл хотыг барилгажуулах, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, ард иргэдийг эрvvл, аюулгvй орчинд ажиллаж, амьдрах нєхцлийг бvрдvvлэх томоохон бvтээн байгуулалтын ажлууд хойшлогдож байна.

3. Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 12-ны єдрийн 89 дvгээр тогтоолд зааснаар Налайхын уурхайд хувиараа нvvрс олборлож байгаа иргэдийг бvртгэх ажлыг зохион байгуулаагvй. Ашиглалтын тусгай зєвшєєрєл бvхий аж ахуй нэгжтэй гэрээгээр ажиллуулах, аюулгvй ажиллгааны дvрмийг сахиулах ажлууд хийгдэхгvй байгаагаас 2008 онд 10, 2009 онд 17, 2010 онд 16, нийт 43 уурхайчин амь насаа алджээ.

4. Хєрєнгє оруулалтын vр ашгийг нарийн тооцож vзэлгvйгээр сэргээгдэх эрчим хvч гэх нэрийдлээр олон тэрбум тєгрєг зарцуулсан боловч єнєєдрийг хvртэл vр дvн харагдахгvй, иргэд хохирч байгаль орчин сvйдсээр байна. 2009-2010 оны эрчим хvчний салбарт зарлагдсан зарим сонгон шалгаруулалт нь эзнээ олоогvй, будлиантай болсны зэрэгцээ шаардлага хангахгvй оролцогчдод тендерийг єгсєн нь сэргээгдэх эрчим хvчний чиглэлээр хийгдсэн нийт угсралтын ажлуудын 70-80 хувь ашиглалтын шаардлага хангахгvй байгаа талаар орон нутгийн иргэд єнєєдрийг хvртэл хэлж гомдолсоор байна.

5. УИХ-ын 2007 оны 46 дугаар тогтоол, 2010 оны 36 дугаар тогтоолын 4.4.5-д Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хvрээнд хийгдэх ажлуудыг vр дvнтэй хэрэгжvvлээгvй бєгєєд ТЭЦ-2 дулааны станцыг тvшиглэн байгуулах хагас коксжсон тvлшний vйлдвэр байгуулах тендерийг зохих шаардагын дагуу явуулж шалгараагvй бєгєєд шалгарсан компани нь ямар ч vйл ажиллагаа явуулаагvй байхад мєнгийг нь шилжvvлсэн.

6. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт шаардлагатай мэдээлэл гаргуулахаар 9/3514, 5/4283, 5/6468 дугаар албан бичгийг явуулсан боловч хариу ирvvлэлгvй тул энэ оны зургадугаар сарын 23-ны єдрийн 5-4549, аравдугаар сарын 11-ний єдрийн 5/5855 дугаар албан бичгаэр Ерєнхий сайдад хариуцлага тооцуулах тухай, 2010 оны аравдугаар сарын 11-ний єдрийн 5-6856 албан бичгээр УИХ-ын даргад хариуцлага тооцуулах тухай албан бичиг явуулсан.

7. 2009 оны долдугаар сарын 16-нд УИХ-аар батлагдсан “Гол мєрний урсац бvрэлдэх эх, усан сан бvхий хамгаалалтын бvс, ойн сан бvхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг зєрчиж, 192 ширхэг хайгуулын болон ашиглалтын тусгай зєвшєєрлийг “усны эх, усны сан бvхий газрын хамгаалалтын бvс, ойн сан бvхий газарт” хамаарах талбайд олгосон байна.

Эдгээр байдал нь тєр, иргэний харилцах итгэлцэлд сэв суулгаж, УИХ, Засгийн газрын нэр хvндэд сєргєєр нєлєєлж байгаа бєгєєд Засгийн газрын тухай хуулийн 20.5.11-д зааснаар ажил vvргээ хангалтгvй биелvvлж байна гэж vзэн єєрийн бvрэн эрхийн хvрээнд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах саналыг єргєн барьж байна.
УИХ-ын гишvvн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг” гэжээ.

С.ЭНХЗАЯА

mongoliin medee


URL:

Сэтгэгдэл бичих