Цөөн тоглоомтой хүүхэд илүү бүтээлч байдаг

527-1512691051p1c0o4bfsf13vs1hh3f37s8q14q53МОСКВА. /РИА Новости/. Хэтэрхий олон тоглоомтой хүүхэд анхаарал дутмагших хам шинжид илүү өртөмтгий байдгийг судалгааны дүн харууллаа гэж Америкийн Толидо их сургуулийн судлаачид мэдэгджээ.

Гурваас доош насны 36 хүүхдийг хамруулсан уг судалгаанд дөрөв аль эсвэл 16 тоглоомтой өрөөнд тоглохыг хүүхдүүдэд санал болгожээ. Судлаачид хүүхдүүдийн зан үйлд дүн шинжилгээ хийсний эцэст цөөн тоглоомтой хүүхдүүд илүү бүтээлч хандлагатай байсныг ажигласан байна.
Тийм учраас хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, төвлөрөх чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд ихэнх тоглоомуудыг нь аль болох далд тавьж, ээлжлүүлэн тоглуулж байхыг эцэг эх болон цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч нарт мэргэжилтнүүд зөвлөжээ.
Э. Аянзаяа 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.