АХМАДУУД ЗӨВЛӨН ТУСЛАХААР АЖИЛЛАНА

15934

Аймгийн Засаг даргын дэргэд “Ахмадын зөвлөл”-ийг байгуулан хамтран ажиллаж байна. Энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Мөн зөвлөлийн 9 гишүүнд үнэмлэхийг гардуулсан ба ахмадууд цаашид хийж хэрэгжүүлэх ажилд саналаа хэлж албан байгууллагуудад зөвлөн туслахаар ажиллахаар боллоо.

Тодруулбал: Төрийн албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах гурван үеийн уулзалтыг зохион байгуулах, төсөв санхүү түүний зарцуулалтыг ил тод болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, малын хулгайг бууруулах мал сүргээ хамгаалах, БОЭТ-ийн үйл ажиллагаанд онцгой анхаарч хамтран ажиллахад санал нэгдлээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 2017 онд ахмадад чиглүүлэн хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2018 онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав.

Цаг үеийн ажлуудыг зохион байгуулахаас гадна “Өмнөговь аймгийн ахмадын хээрийн сувилал”-ын барилга, Сэврэй сумын хээрийн сувилалд шаардлагатай тоног төхөөрөмж бусад зүйлсийг шийдвэрлэж ахмадуудаа дэмжин ажиллахаа онцоллоо.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.