МЭДЛЭГ /Сургамжит өгүүллэг/

15129069945a2d20f2a63e1Нүсэр том хөлөг онгоцны хөдөлгүүр нь эвдэрчээ. Хөлөг онгоцны эзэд ойр хавьд байх бүх засварчинд хандсан боловч яаж засах нь байтугай яагаад эвдэрсэн шалтгааныг нь ч олж чадсангүй мухардсан аж. Ингээд тэд арга мухардсаны эцэст насаараа хөлөг онгоцны хөдөлгүүр засч амьдарсан нэгэн өвгөнд ханджээ. Өвгөн багаж хэрэгсэлийнхээ том цүнхийг үүрээд, хөлөг онгоцон дээр ирээд эргэн тойрноо тун ч нухацтай ажиглав. Тэгээд хөдөлгүүрийг нь болгоомжтой үзэхэд хөлөг онгоцны эзэд ч бүхнийг алдалгүй харж байв.
Тэд өвгөний хөдөлгөөн бүрийг ажиглан зогстол өвгөн өнөөх том цүнхнээсээ жижигхэн алх гаргаж ирээд хөдөлгүүрийн голд болгоомжтой зохиход асар удалгүй хөдөлгүүр асч эргээд хэвийн ажиллаж эхлэх нь тэр.
Бүр огт эвдрээгүй юм шиг зүгээр асчихсанд эзэд нь ч гайхаж орхив.
Ингээд долоо хоногийн дараа хөлөг онгоцны эздэд өнөөх өвгөнөөс 10 мянган долларын тооцооны нэхэмжлэх иржээ. Хөлөг онгоцны эзэд тооцооны хуудсыг хараад ” Юу вэ? Засвар хийхэд тийм хүнд хүчир хөдөлмөр ороогүй биз дээ” хэмээн мэл гайхаж, өвгөнийг нарийн тооцоогоо явуулахыг хүсэв. Тооцооны хуудас ч ирж, нарийн тооцоон дээр:
АЛХНЫ ЦОХИЛТ: 2 ДОЛЛАР
ХААНА ЦОХИХЫГ ХАРУУЛСАН МЭДЛЭГТ: 9,998 ДОЛЛАР ГЭСЭН БАЙЖЭЭ.
Хөдөлмөрөөр ихийг бүтээж болох ч мэдлэгээр бүр ч ихийг хийж болохын жишээг өвгөн тэдэнд харуулсан нь энэ ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.