Монцемент төсөл нь Хөгжлийн банкны хамгийн сайн хэрэгжсэн бүтээн байгуулалтын төсөл юм

15943

Монцемент төслийн 80 хувийг Монгол Улс буюу Монполимет Групп, 20 хувийг Европын Сэргээн босголт Хөгжлийн банк эзэмшдэг. Энэ төслийн судалгаа 10-аад жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд 2012 оноос бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил нь эхэлсэн юм.

Монцемент төсөл нь Хөгжлийн банкны хамгийн сайн хэрэгжсэн бүтээн байгуулалтын төсөл бөгөөд сүүлийн 20-иод жилд Монгол Улсад бий болсон инновацийн шинэ технологи бүхий шилдэг бүтээн байгуулалтын анхны үйлдвэр болсон юм.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг Авилгатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн мэдээлэл дунд Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийг хамруулан үндэслэлгүй мэдээлж байгаад хариуцлагатайгаар няцаалт өгч байна.

-МОНЦЕМЕНТ ТӨСӨЛ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТӨЛЖ БУСДАД САЙН ЖИШЭЭ БОЛЖ БАЙНА.-

 


Монполимет Группын ТУЗ-ын гишүүн, захирал С.ЭНХТУЯА

Үндэсний үйлдвэрлэгч “Монполимет” ХХК болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)-тай хамтран олон улсын “Монцемент” төслийг 2006 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлэн өдгөө хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байгаа ба үйлдвэрийн бүтээн байгуулалтын 2-р үе шат болох 5МВт суурьлагдсан хүчин чадалтай хаягдал дулаанаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг (WHRG) барьж 2016 оны 12-р сард ашиглалтад өгөөд байна. Мөн Монцемент төслийн 3-р үе шат болох клинкер боловсруулах үйлдвэрээ 2018 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

“Монцемент” төслийн үр дүнд

-          Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын үндэс суурийг тавьж Монгол Улсад анх удаа дэлхийн хамгийн дэвшилтэт, ЭКО технологид суурилсан хуурай аргын жилд 1 сая тонн Европ стандартын бүх төрлийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” үйлдвэрийг ашиглалтад оруулсан

-          Дорноговь аймгийн Өргөн суманд Сэнжит худгийн Шохойн чулуу олборлох ил уурхайг ашиглалтад оруулсан нь Монгол улсын уул уурхайн салбарт олборлолтоос нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар төрөлжсөн эдийн засаг уруу шилжих зорилтод томоохон алхам болсон

-          Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа хаягдал хийг ахин боловсруулж 5МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ технологитой байгаль орчинд ээлтэй ЭКО дулааны цахилгаан станцтай болсон нь Монцемент үйлдвэрийн төвийн эрчим хүчний системээс авах ачааллыг 30 хувиар бууруулж байна

-          1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын шинэ байраар хангаж, алслагдсан орон нутагт шинээр мэргэжлийн ур чадвар шаардах ажлын байр бий болгосон

-          Орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд  Дорноговь аймгийн Өргөн суманд төлөвлөгдсөн орон сууцны хорооллын эхний ээлжийн 88 айлын орон сууцыг 2016 оны 8-р сард ашиглалтанд орууллаа

-          Импортыг орлох бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг бүрэн хангаж валютын урсгалыг эх орондоо нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед манай хамт олон төслийн хүрээнд хамтрагч, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч байгууллагуудтай хийсэн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж төслөө амжилттай хэрэгжүүлж буй цөөхөн аж ахуй нэгж хамт олны нэг билээ.

Гэвч манай байгууллага хамт олны нөр их хөдөлмөр, амжилт, нэр хүндэд ноцтойгоор халдахуйц эх сурвалж, ор үндэслэлгүй нийтлэлийг  хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан захиалгаар Монцемент үйлдвэрийн хөрөнгө оруулагч Монполимет компани болон түүнийг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа мэтээр, АТГ-т шалгагдаж буй гэх мэт ор үндэслэлгүй мэдээлэл цацаж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгаад бид маш их харамсаж, залруулахыг шаардаж байна.

Баримт, эх сурвалжгүй мэдээллүүдээр манай компанийн нэр хүндэд нөлөөлөх гэж оролдон жил гаруйн хугацаанд захиалан хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж элдвээр дайрч гүтгэн нийгмийг буруу ташаа мэдээллээр төөрөгдүүлж харлуулах үйл ажиллагаа явуулж байна.

Монполимет компани нь МУ-ын Хөгжлийн Банкнаас 65 сая ам. долларын санхүүжилт Монцемент төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зээл авсан бөгөөд гэрээгээр харилцан тохиролцсон эргэн төлөх хуваариас 2,5 жилийн өмнө нийт 45.9 сая ам. долларын урьдчилан төлсөн төлөлттэй явж байгааг МУ-ын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн дүн мэдээнээс болон хариуцлагатай албан тушаалтаны хэвлэл мэдээлэлд өгсөн мэдэгдэлээс харж болох юм.

Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийн зээлийн эргэн төлөлт нь тухайн үед Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан хөгжлийн зээлүүд дотор сайн жишээ болохуйц хөтөлбөр гэдгийг олон талын эх сурвалж Нүүдэл Шийдэл нэвтрүүлгээр олон нийтэд мэдээлж байсныг онцолъё.


“Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат: - “Манай компани “Монполимет” групп болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр Дорноговь аймгийн Өргөн суманд жилд нэг сая тонны хүчин чадалтай цементийн цогц үйлдвэр барих төслийг 2006 оноос хойш 10 гаруй жилийн тууштай судалгаа, шинжилгээний үндсэн дээр хэрэгжүүлж, 2014 оны сүүлээр санхүүжилтээ амжилттай босгоод, 2015 онд үйлдвэрээ ашиглалтад өгч, зах зээлд нэвтрүүлээ