Б.Жаргалсайхан: Н.АЛГАА МИНЬ АРАЙ Ч ДЭЭ

15979

Буянгийн хэмээх тодотголтой Б.Жаргалсайхан “Майн-Инфо” компаний захирал Н.Алгаагийн талаар өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрээр: “Хамгийн олон лиценз эзэмшдэг 30 компаниудын тоонд “Майн-Инфо” компани багтжээ. Энэ компанийн эзэн Уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа юм байна. Эхнэр Тунгалаг нь Кадастрийн албанд бараг 40 жил ажиллаад тэтгэвэрт гарсанг мэднэ. Энэ хоёр маань хоёулаа машин тэрэггүй, ач зээгээ харах ажилтай, нэг өрөө байраа томсгох талаар ярьж явдаг улс. Нэг ч тусгай зөвшөөрөл авч үзээгүй, ашигт малтмал нүүрлэсэн хулгайг жигшин ярьдаг хоёр.Би шударга цалингаараа амьдардаг хоёр гэж боддог байв. Нэг удаа мөнгө төгрөг идсэн хэргээр Алгааг мөрдөнд суухад “Хэлмэгдүүлчихлээ” гэж хэл ам хийж явсан билээ. Тэр олон тусгай зөвшөөрлүүдийг Тунгалаг авч өгсөн, мэдсэн байж таарна. Жинхэнэ шударга дүр эсгэсэн нөхдүүд байж. Ямар олон жил баг өмсч явсан юм бэ.” гэв.


URL:

Нэр: Хосбаяр Огноо: 14 December 2017

Энэ хүн эгэл даруу, шударга хүн шүү. Тийм олон лицензтэй гэдэг нь худал байхаа

Сэтгэгдэл бичих