Үндэсний өв болгоноо “ХАР УС”-тай хольсоор байх уу ? АПУ компанийхан
Аливаа зүйл хэмжээ хязгаартай. Тэр хэмжээндээ байвал гоё харагддагсан. Гэтэл АПУ компани гэж улс үндэстнийхээ хамгийн өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг “хар ус”-тай хольж явдаг байгууллага боллоо.
Чингис хааны нэрээр архиа үйлдвэрлэж хэсэгтээ л иргэдийн халаасыг гүвсэн. Ингэхдээ “Алтан Чингис”, “Хар Чингис”, “Морьтой Чингис”-ээр золгохгүй л бол доогуурт орчих гэсэн ухагдахууныг ард түмэнд өгч тэрнийхээ хэрээр халаасаа дүүргэж Монголын толгой компани болсон нь үнэн. Гэтэл одоо жанжин малгай, монгол дээлээр гангалсан архийг үйлдвэрлэж эхэлжээ.
Ер нь үндэсний өв, түүхэн бахархалаа уландаа гишгээд ч хамаагүй мөнгө олохын дон шүглэсэн АПУ компанийн захирал Г.Батхүү та эрийн хийморь малгай, бүсэндээ гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ. Эсвэл монгол эрсийн сүр сүлдийг “хар ус”-нд живүүлж ханаагүй юу?
BOLOD.MN
Ч.Мөнхбат
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Үүнийг уусан хүн,өөрийгөө ууж байна удам угсаагаа ууж байна хэмээн сэтгэж архийг жигших сайн талтай биш гэжүү таминь.Батхүүсайхан нар басл ухаантай хогнууд юмаа
Үүнийг уусан хүн,өөрийгөө ууж байна удам угсаагаа ууж байна хэмээн сэтгэж архийг жигших сайн талтай биш гэжүү таминь.Батхүүсайхан нар басл ухаантай хогнууд юмаа