Э.Аззаяа, Н.Баярсайхан нарыг суллаагүй гэв

15989

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий хүмүүсийг баривчлан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэднийг сулласан гэсэн мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан байна. Харин үүнийг ташаа мэдээлэл хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсээн байна

Нийслэлийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг яллагдагчаар цагдан хориулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн гэсэн байна. Тэднийг нэг сар баривчлан саатуулж, шалгах юм байна.

Сануулахад хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 10 гаруй ажилтныг шалгаж байгаа бөгөөд Б.Аззаяа, Т.Баярсайхан нарын хүмүүс үйлдэл дээрээ баригдсан гэсэн мэдээлэл гарсан. Мөн эд мөрийн баримт болгон  400 сая төгрөг /зарим эх сурвалжид 330 сая төгрөг/ хураан авсан гэсэн  албан бус мэдээлэл гараад байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.