Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн хяналт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ

17eeb62071a15e6bfa31a8e7557969a2_x3Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай өнөөдөр хуралдаж, Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудтай уулзаж Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн хяналт, авч буй арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө.

Тухайлбал:

  • С бүртгэлтэй жолооч нарын мэдээллийн санг /программ/ зөвшөөрөл хүсч ирүүлсэн материалтай тулгалт хийх,
  • Экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох,
  • Тээвэрлэлтийн зохих шаардлага хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААНБ-ийн тээврийн хэрэгслийн тоог бууруулах зэрэг үүргийг өгсөн юм.

Энэ оны эхэн үеэс харьцуулсан судалгаагаар үзэхэд Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 500-800 тээврийн хэрэгсэл гарч, 17.1 сая тонн нүүрс экспортлоод байгааг АТҮТ-өөс дуулгалаа.

Эх сурвалж: АТҮТ


URL:

Сэтгэгдэл бичих