2017 онд танигдсан сошиал “ОДУУД”

009_4BF3r32Шинэ он солигдоход цөөн хоног өнгөрлөө. Ингээд өнгөрч буй 2017 онд нийгмийн сүлжээ, цахим орчинд элдэв содон үйлдэл, бусдаас онцгой зан төрхөөрөө олны анхаарлыг татсан “Сошиал одууд”-ыг түүвэрлэн хүргэж байна. 

 

Өгзөг Баярмаа

Фитнессийн спортын ачаар хүссэн бие галбираа олж чадсан бүсгүй Б.Баярмаа нийгмийн сүлжээнд хамгийн олон дагагчтай хүмүүсийн тоонд зүй ёсоор бичигддэг. Олны дунд “Өгзөг Баярмаа” хэмээх нэр аваад буй түүний хувьд гурван жил тасралтгүй хичээллэж байж олсон бие галбираа хаа ч гайхуулах дуртай. Түүнийг шүүмжлэгчид олон байдаг ч тэрээр зогсох хүсэлгүй аж. Олон нийтийн сүлжээнд өгзгөндөө кола хавчуулсан зураг нь цахим ертөнцөд тархснаар олон мянган хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн юм.

Осоржамаа

Үснийхээ өнгийг өөрчлөх гээд гэрийн нөхцөлд хэрхэн оролдсон тухайгаа Live хийж харуулж цахим ертөнцийн “од” болсон. Эцэг, эх ах дүү гэхээр ойр дотны хүмүүс байхгүй боловч амьдрахын эрхээх гудамжинд шорлог хийж зардаг хэмээн танигдаж эхэлсэн. Түүнийг “Сити” дээд сургууль жүжигчний ангид үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнасан ч урилгаа буцаан цуцалсан юм.

Тэлмэн

Фэйсбүүк сүлжээ ашиглан олон арван охидын notebook-ийг хууран мэхэлж авсан гэх дуулианд өртсөн Тэлмэн. эрбээр “Шоу зохиохын тулд тодорхой хэмжээний санхүүжилтыг урьдчилан босгох шаардлагатай болсон. Ингэхийн тулд фэйсбүүкийн найзуудаасаа notebook–ээ хэрэглүүлээч хэмээн гуйж аваад ломбардод тавьдаг байсан.  Мөн тэрбээр уг асуудлаас болж цагдаа сэргийлэхэд дуудагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч нэг л өдөр сошиал од болсоныгоо мэдээд огт гайхаж хүлээж аваагүй гэдгээ ярьж байсан удаатай.

 

Өсөх- Ирээдүй

Хөдөө гэртээ Төрмандахын “Аархал” дууг гэртээ дуулсан нь цахим ертөнцөөр тархаж олны танил болсон. Хүү удалгүй дуучин Төрмандахтай хамтран “Аархал” дуугаа хамтран дуулсан билээ. Өсөхөө хүү нийгмийн сүлжээнд хөөрхөн булдруу нэрээрээ алдаршсан бөгөөд хамгийн сүүлд “Мөрөөдлийн театр” хамтлагийн шоу тоглолтонд оролцжээ.

Торент

Германд амьдардаг охин Торент өдөр тутмын амьдралаараа Live хийж олон нийтийн сүлжээнд танигджээ. Түүний ярих хэв маяг нь олны анхаарлыг татаж цахим ертөнцийн од болсон юм. Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих