Муу муугийн жишиг болсон “АПУ”-г яах вэ

fa79365c391014ac669ba9d18560def0Архидан согтуурснаас үүдсэн гэмт хэргийн тухай яриа дэгдэхэд “АПУ”-ны тухай дурдахгүй өнгөрнө гэж үгүй. Гэр бүлийн хүчирхийлэл, элдэв алдаа завхарлын тухай шуугихад “АПУ”-ны тухай дурдахгүй бас өнгөрөхгүй. Гэтэл саяхан Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин монголын толгой баячуудын хүүхдүүдэд хүчиндүүлсэн тухайд баримт дэлгэхэд аанай л “АПУ”-ны нэр явж байгаагаас харвал үүнд архи үйлдвэрлэгч боссын хүүхэд холбогдсон гэдгийг хохирогч өөрөө мэдэгдэж байна гэсэн үг.

Өнөөдөр гарч буй гэмт хэргийн ихэнх хувь нь архинаас болж үйлдэгдсэн гэх статистик баримт бий. Үүний ар талд өдөр шөнөгүй реклам хийж архиа борлуулдаг үндэсний архи үйлдвэрлэгчид бий. Монгол Улсад архи үйлдвэрлэлээрээ тэргүүлж буй “АПУ” компанийн хувьд бол олон гэмт хэрэг үйлдэгсдийн хавтаст хэрэгт тэмдэглэгдэн үлдсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сүүлдээ бүр монголын уламжлалт үндэсний хувцас малгайг өмсгөн рекламдаж байгаагаас харвал хэтэрхий их улайрч байгаа мэт. Нэгэн цагт “АПУ” компанийн хувьчлалд оролцоод ялагдал хүлээсэн Ерөнхийлөгч Х.Баттулга архины хэрэглээ хэрээс хэтэрсэн тухай дурдахдаа Монгол Улс жилдээ нэг тэрбум ам.долларын архи борлуулдаг гэсэн статистик баримтыг дэлгэнэ билээ. Ингэхдээ үндэсний томоохон архи үйлдвэрлэгчдэд хяналт тавих тухай ч цухас дурдсан. Үндэсний томоохон үлдвэрлэгч бол мэдээжийн хэрэг “АПУ” компани. Х.Баттулга нэгэнтээ архи тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-аас шахах тухай хуулийн төсөл боловсруулж Г.Батхүүгээ буланд шахаж л байсан хувьчлалын үеийн хонзонтой хүн.

Энэ ч яахав, өнгөрсөн явдал. Нэг жил нэг тэрбум ам.долларын боруулалт гэхээр гуравхан сая хүн амтай улс оронд бол хэтийдсэн тоо. Дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох архины хэмжээ жилд тав орчим литр байхад Монгол Улсад 10 гаруй литр байгаа нь энэхүү боруулалттай яв цав нийцнэ. Нэг тэрбум ам.доллар гэдэг бол хоёр их наяд 500 орчим сая төгрөг. Монгол Улсын төсвийг долоон их наядаар баталдаг гэж үзвэл бараг гуравны нэг нь архины боруулалтад байж байх жишээтэй. Тэгэхээр муу муугийн жишиг болсон “АПУ”-д гол төлөв энэ их мөнгө эргэлдэж байна гэсэн үг. Мэдээллийн архивт байгаагаас харвал “АПУ” компани “Эм Си Эс”-ийн харъяанд байсан “Спирт бал бурам” буюу монголчуудын сайн мэдэх “Хараа” зэрэг архийг худалдан авсан мэдээлэл бий. Тэгэхээр “АПУ” хэмээх их далайд “Спирт бал бурам” хэмээх мөрөн цутгаж эхэлсэн гэсэн үг. Үүнээс харахаар архины боруулалтаас бүрдэж буй тэрбум ам.долларын дийлэнх хэсэг “АПУ”-д орж байна гэсэн үг.

Архи дарсны хэрэглээг хүмүүс өөрсдөө зохицуулах ёстой ч шилжиж ахуй нийгмийг бүхэлд нь архины ил далд рекламаар хордуулж байгааг зөвтгөн үзэх аргагүй юм. Өнөөдөр гэхэд үндэсний уламжлалт бүхэнг сэргээх, түүнийг эдэлж хэрэглэхийг хүсэмжлэх болсон нийгмийн давалгаа бий болжээ. Харин “АПУ” компани үйлдвэрлэж буй архиндаа монгол үндэсний хувцас малгай өмсгөсөн нь тэр бүрий хүмүүсийн таашаалд нийцсэнгүй. Магадгүй учраа мэдэхгүй үндэсний үзэл хэмээн цээжээ дэлддэг хэсэгт зориулан үйлдвэрлэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Ингэж хүртэл монгол үндэсний уламжлалд хүртэл муу муугийн жишиг гэдгээ харуулж байгаа юм. Ингэхээр “АПУ”-ыг яах вэ, ёстой яаж ч чадахгүй. Архи дарсний чиглэлд үйлдвэрлэл үйлчилгээ хийх эрх нь байна, зөвшөөрөл нь байна. Яах юм. Хууль эрх зүйн орчин нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хойно яаж ч чадахгүй. Зүгээр л иргэд өөрсдөө хэрэглээгээ багасгахаас өөр аргагүй. Хамгийн наад зах нь муу муугийн жишиг болсон энэ компанийн бүтээгдэхүүнээр үйлчлүүлмээргүй байна.

Х.Баатар

Шуурхай.мн


URL:

Tags:

Нэр: Зочин Огноо: 21 December 2017

шуналын туламнууд 2012 онд яаж уих-ын гишүүн боллоо одоо бодоход даанч ичмээр дамшигдаа

Нэр: зочин Огноо: 3 March 2019

Батхүү та хойд нас гэж байдагт итгэхгүйл байх .Гэвч байдагийг шинжлэх ухааны зарим судалгаа,оюун санаагаа өөрийн биеээс гаргадаг самади болдог хүмсийн тэмдэглэл батлаж байгаа.Тэдний тэмдэглэсэнээр ийм олон түмэнд хор хүргэж нүгэл үйлдэж байгаа хүн үйлийн үрээ эдэлж тамд очдог болтой.Таны үйлдсэн нүгэл ,хийсэн буянаас чинь хэдэн зуун хувь их тул таныг тамын орон хүлээх л байх.

Сэтгэгдэл бичих