Ц.Нямдорж Б.Хурцтай Элчин сайдын албан тушаалаар тохиролцоо хийсэн үү

0c7ae1eead97a97bccca70d3f6eed5b5Монгол Улсаас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Б.Хурц ажилдаа орохоор хилийн дээс алхжээ.УИХ анх удаа Элчин сайдад нэр дэвшигчийг хаалттай хэлэлцсэн нь ямар учиртай вэ. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад базуулсан уу гэх асуултууд өнгөрсөн хугацаанд нийгэмд өрнөсөн.

Парламент хаалттай хуралдсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой бололтой. Зүй нь тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдмогцоо “Тагнуулын ерөнхий газрын даргыг би солино” хэмээн мэдэгдэж байв.

Тагнуулын ерөнхий газрын даргыг чөлөөлөх, албан тушаалаас нь түдгэлзүүлэх гурван үндэслэл л бий. Нэгдүгээрт өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол. Хоёрт, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, гуравт бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд чөлөөлөх боломжтой.

Б.Хурц дээрх гурван үндэслэлийн алийг нь ч гаргаагүй. Тийн атал Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Хурцыг солих тухай олон нийтэд мэдэгдэж, мэдээлэл улс даяар тарж амжаагүй шахам байтал Засгийн газар хуралдаж ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Д.Гэрэлийг томилсон юм. Мөн томилолтын хугацаа нь дууссан учир Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар болж, оронд нь Б.Хурцыг томилох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Б.Хурцыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өгүүлэхийн тулд тохиролцоо хийж, Элчин сайдын суудал амлаж.

Байнгын хорооны хуралдааны үеэр Б.Хурц өөртөө итгэлтэй байж, гишүүдийг хэрхэн харж, асуултад “Цааш нь ярих уу” гэх байдлаар тохуурхан хариулж байсан нь магадгүй тэр тохиролцоотой холбоотой болов уу.

Нөгөөтэйгүүр, УИХ асуудлыг нээлттэй хэлэлцвэл энэ тохиролцооны талаар ч хөндөгдөж мэдэх байсан тул хаалттай горимыг сонгон хэлэлцсэн бололтой. Юутай ч тухайн хуралдаанд 76 гишүүний талаас доогуур хувь нь оролцож, 90 хувийн саналаар түүнийг Элчин сайдаар томилсон.

Нийгмийн шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих