Хүчирхийлэлд ялагч байхгүй

5882_1386216Зовлон шаналалд ээрэгдсэн хүүхэд насны түүх эс бөгөөс хайрлаж, итгэж амьдарсныхаа төлөө өдөр бүр мэгшин гашуудах бүсгүй хүний нулимс… Энэхүү хүчирхийллийн тухай мэдээллийг та бид эрэн хайж бус харин өдөр тутмын үйл явдлын мэдээ, мэдээлэл мэт бичих болсоор, дамжуулах болсоор уджээ. Учир нь, Монгол Улсын хэмжээнд зөвхөн энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар гэхэд ЦЕГ-т энэ төрлийн 1262 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хэдийгээр уг тоон үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхнээс 5.2 хувиар буурсан үзүүлэлт боловч Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт 2017 онд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж, шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн тоог 2016 оныхтой харьцуулаад үзэхэд хоёр дахин өссөн байх юм. Энэ дундаас онцлох нэгэн мэдээлэл нь 2015-2017 оны хоронд 0-19 насны 881 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай байлаа. Тэгвэл учир шалтгааныг хэнээс, хаанаас эрэн хайх вэ.

Ийн ярилцаж “Хүчирхийллийн эсрэг баг” гарган ажиллуулах хугацаанд тодорхой хэд, хэдэн сэдвийг сонгосны нэг нь “Эдийн засгийн хямрал хүчирхийлэлд нөлөө үзүүлдэг үү” гэдэг сэдэв байв. Иймд энэ дагуу тодорхой мэдээ мэдээлэл болон дэлхийн улс орны нөхцөл байдлыг харьцуулан хүргэе. Учир нь, үүнд хариулт өгөх бодит жишээ бол Грекийн эдийн засгийн хямрал байсан юм.

1. ГРЕК, МОНГОЛЫН ХҮЧИРХИЙЛЛИЙН АДИЛТГАХ ШАЛТГААН

Сүүлийн жилүүдэд Грекийн эдийн засаг хямарч, Европын холбооны “шүдний өвчин” болохтой зэрэгцэн тус улсад амиа хорлолт, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг газар авах болсон тухай мэдээллийг бид гадаад мэдээллээс онцлон хүргэе. Тус улсын сэтгүүлч Фотейна Сварна эдийн засгийн хямрал хүчирхийлэлд хэрхэн нөлөөлдөг талаар дараах нийтлэлийг бичсэн байна.

“Саяхан би удаан уулзаагүй интерьер, дизайнер мэргэжилтэй нэгэн найзтайгаа уулзсан юм. Бид нэлээн ярилцлаж суусны дараа тэр харцаа доош нь буулгаад шивнэх төдий сүүлийн үед нөхрийнх нь зан ааш өөрчлөгдөж, түүнд гар хүрдэг болсон талаар хэлэв. Нөхөр нь ажлаасаа халагдаж, гэр бүлд нь санхүүгийн асуудал үүсэхтэй зэрэгцэн ийн эхнэртээ буюу найз бүсгүйд маань гар хүрч, уур омог нь дийлдэхээ больжээ. Харамсалтай нь, энэ нь ганц бүсгүйн зовлон бус олон мянган бүсгүйчүүдийн, цаашлаад нийгмийн асуудал болсон гэдэгтэй эвлэрэхээс өөр арга байсангүй. Учир нь, манай улсад 2009 оноос хойш эдийн засгийн хямрал газар авч, олон мянган бүсгүйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсны зэрэгцээ гэр бүл салалт ч үүнийг дагаад нэмэгдэх болсон юм. Улмаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн түр хоргодох байраар үйлчлүүлэх эмэгтэйчүүдийн тоо ч 2-3 дахин нэмэгдсэн байна. Сэтгэл зүйч Димитриос Цукалис “Грект эдийн засгийн хямрал эхэлснээс хойш грекчүүд сэтгэл зүйн олон дамжлага дамжлаа. Нэгдүгээрт, ямар ч итгэлгүй болсон. Хоёрдугаарт, тогтмол орлого буурч, зарлага, татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн бухимдал, стресс нэмэгдсэн. Гуравдугаарт, бусдаас бурууг хайх, алдаа гаргасан ч үүнийгээ хэн нэгний буруу мэтээр тайлбарладаг болсон” хэмээсэн байдаг. Грек улс амиа хорлолтын төвшингөөрөө дэлхийд доогуур ордог байсан ч сүүлийн жилүүдэд амиа хорлолт хурдацтай нэмэгдэж, өдөрт 2-3 хүн амиа хорлодог болжээ. Үндсэндээ эдийн засгийн хямралаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэл 53.9 хувь болж нэмэгдсэн байна. Үнэндээ найз маань надад зовлонгоо ярих үед би хэрхэн туслахаа мэдээгүй. Гэсэн ч энэ талаар бичихээр шийдсэн юм. Ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, эдийн засгийн өсөлт буурах тусам цагдаагийн газар болон тусламжийн байгууллагууд руу залгах эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгддэг” хэмээн тэрбээр нийтлэлээ дуусгажээ. Тус улсын хувьд 2010 онд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, сэтгэл санааны болон бие махбодиороо хохирсон тохиолдол 1186 гарч байсан бол энэ тоо жил ирэх тусам өссөөр 2013 онд 3000 хол давсан байдаг. Өнөөдөр ч адилхан. Хүчирхийллийн тоон үзүүлэлт өссөөр л байгаа. Үүнтэй холбогдуулан Грекийн Засгийн газраас хүчирхийллийн тухай мэдээлэл авах 24 цагийн нээлттэй утас ажиллуулж, улс орон даяар 60 хоргодох байр, зөвлөгөө өгөх төв шинээр ашиглалтад оруулсан байна.

Харин манай улсын хувьд нөхцөл байдал ямар байна вэ. Зөвхөн Үндэсний статистикийн газрын хамгийн сүүлийн мэдээллийг харахад он гарснаас хойш нийтдээ 81.6 мянган ажилгүй иргэн шинээр бүртгүүлсэн байх юм. Мөн хоёр жил тутамд хийдэг ядуурлын төвшин тогтоох судалгаанд хүн амын 21.1 хувь нь нэн ядуу ангилалд багтаж байсан бол хоёр жилийн дараа буюу 2016 онд энэ тоо 29.6 хувь болж өссөн байна. Тэгвэл хүчирхийлэл үйлдэгчдийн 50 гаруй хувь нь ажилгүй, тогтсон орлогогүй байгаа нь өөрөө Монгол, Грекийн нийгмийн хямрал эргээд аль тивд оршдог, хүн амын тоо нь харилцан адилгүй гэдгээс үл хамааран эдийн засгийн чадавхтай хамааралтай болох нь харагдах биз ээ.

Түүнчлэн ирэх оны буюу 2018 оны улсын төсөвт Сангийн яамнаас “Хүчирхийлэлтэй тэмцэх” гэдэг тодорхой зорилгын хүрээнд анх удаа таван тэрбум төгрөг суулгасан байгаа. Энэ нь манай улсын хувьд бараг л тодорхой зорилтод уягдаж, хүчирхийллийн эсрэг гэсэн уриан дор таван тэрбум төгрөг төвлөрүүлсэн анхны тохиолдол бөгөөд хамгаалах буюу түр хоргодох байр ашиглалтад оруулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх төв ажиллуулах, 108 буюу тусгай утасны хамрах хүрээг өргөтгөх гэх мэт дэд бүтцийг бий болгох зорилготой. Гэхдээ төрөөс өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 36 хүүхэд хамгааллын байгууллагын ердөө л дөрөвт нь санхүүжилт хийж байсан гэдэг талаас нь бодвол яалт ч үгүй энэ бол чамлалттай тоо юм. Нийгмийн ч, эдийн засгийн ч хямрал гүнзгийрсээр байгаа энэ цагт шүү дээ.

2. ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ ӨӨГШҮҮЛЭХ БОЛЖЭЭ

Хүчирхийлэлд өртөгч, хүчирхийлэл үйлдэгчид гэхээр та бид бага насны хүүхэд, айл гэрийн гэргий болсон бүсгүйчүүд болон эрчүүдийн тухай сэдвийг л гол болгодог. Гэтэл эдний ард 320 мянган тэтгэвэр авагчдын 60 хувь нь ч тодорхой хэмжээнд буюу их бага хэмжээгээр хүчирхийлэлд өртөж буй тухай мэдээлэл байдаг. Гэхдээ үүнийг өнөөдрийг хүртэл тодорхой судалсан нь, мөн баримт болгон гаргаж ирсэн нь үгүй. Монголбанкинд хандаж буй иргэдийн олонх нь тэтгэврийн насныхан байхын зэрэгцээ тэд “Тэтгэврийн зээлийг зогсоож өгөөч” хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлдэг тухай өнгөрсөн жил илэрхийлээд өнгөрсөн юм. Иймд хүчирхийллийг нэг өнцгөөс бус олон талаас нь харах нүдийг нээх зорилгоор МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюуны яриаг хүргэе.

-Та “Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Энэ үндэслэлээ тайлбарлахгүй юу?

-Ер нь тэтгэврийн ахмад настнууд гэр орноо тэжээж байна. Хүү, охин эсвэл бэр, хүргэн нь хүчээр тэтгэврийн зээл авахуулдаг юм байна. Ингэхээр өндөр настнууд маань жинхэнэ ядуу, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат болж байна. Энэ талаар зөвхөн бид гэлтгүй банкны салбарынхан ч ярих хэрэгтэй. Энэ зээлийг олгох хэрэг байгаа юм уу, үгүй юм уу. Зорилго нь ахмадуудын хэрэгцээг хангах байтал ард нь байгаа, хажууд нь суугаа залуучуудын хэрэгцээг хангаж байна. Иймд ахмадуудыг мөнгөтэй, хэрэглээтэй байлгахын тулд зээлийг зогсоосон ч болно. Ядаж cap болгон хэдэн төгрөг авч өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах эрхтэй байх ёстой шүү дээ. Тэгэхгүй болохоор хөөрхийс яаж амьдрах юм. “Ард нь хүчирхийлэл байна” гэдэг судалгааны дүн ч гарсан байгаа. Үүнийг төр засаг анхааралдаа авах цаг болсон. Эсвэл тэтгэврийн зээл үнэхээр олгох нь зөв гэж үзэж байгаа бол ядаж цаана нь cap болгон авах бага хэмжээний ч болов мөнгөн орлого үлдээдэг баймаар байна.

-Хэдэн хувийг нь гэж?

-20 хувийг нь зээлээр, үлдсэн 80 хувийг нь cap болгон олгодог байя. Энэ саналыг зүгээр нэг хэлж байгаа хэрэг биш шүү.

-Та судалгааны дүн бий гэж хэлсэн. Энэ судалгааг аль байгууллагаас хийсэн юм бэ?

-Манай профессорын баг “Тэтгэврийн зээлийг хэн авч байна. Юунд зарцуулж байна. Ямар зорилготой авав” гэдэг сэдвээр судалгаа явуулсан. Тэгээд үзэхэд зориулалт нь хэрэглээ байсан. Гэхдээ ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын гарт очиж байгаа дүн гарсан. Олонх нь тэтгэврээ бараг сардаа авч үзээгүй. Гол ньУлаанбаатар хотын ахмадууд өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог. Мөнгөгүй хүмүүс хотоор өдөржин дэмий тэнэдэг юм байна. Азаар автобус нь үнэгүй. Хоол идэж, цай уусан ч юм байхгүй. Тэгээд үр хүүхдээ, нөгөө хүчирхийлдэг хүмүүсээ гэртээ ирэхээс нь өмнө очиж, унд хоолыг нь бэлтгэдэг байх жишээний. Ийм жишээ олон гарсан. Энэ бол үнэхээр аюултай үзэгдэл.

-Банкууд таны саналыг дэмжих үү. Уг нь хамгийн эрсдэлгүй бизнесийнх нь нэг шүү дээ?

-Эрсдэлгүй зээл гэж байдаггүй юм. Бүх зээл эрсдэлтэй. Яах вэ “Цалин барьцаалсан, тэтгэвэр зээлийг харьцангуй эрсдэлгүй” гэж үздэг. Гэтэл цаана нь ахмадуудын авч байгаа зээлийн зориулалт нь өөрөө өөрийгөө дэмжиж чадахгүй байна. Иймд бид хүнээ бодох ёстой.

Банк эрсдэлгүй гэж харж байгаа учраас үргэлжлүүлэн олгох байх. Гэхдээ зээл нь нийгэм, эдийн засгийн тогтолцоонд үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бодож үзэх ёстой. Маш том бүтээгдэхүүн. Тиймээс хэрэв төр ахмадуудын нийгмийн асуудлыг шийдье гэвэл зогсоох л ёстой. Банкууд ч гэсэн татгалзвал сайн байна.

-Таныг “Тэтгэврийн зээлийг боль. Ард нь хүчирхийлэл байна” гэж хэлэхээр олон нийт эсэргүүцэх байх?

-Ахмад настнууд харин ч алгаа ташиж хүлээж авна. Харин ард нь байгаа хүчирхийлэгчид л дэмжихгүй болов уу. Дэмжихийг ч үгүйсгэхгүй. Тиймээс айх юм алга. Ахмадууд өөрөө өөрийнхөө төлөө зарцуулах санхүүгийн эх үүсвэртэй байх хэрэгтэй гэсэн энэ үгийг хэлж байгаа болохоор иргэд ойлгох байх аа.

…Олон улсын жишгийг харахад ахмадууд хадгаламж, даатгалтай байдаг. Тэр хэрээр тэтгэвэрт гарангуутаа хэзээ ч ядуугийн эгнээнд ордоггүй. Харин ч гавьяаныхаа амралтыг эдлээд улс орноор зугаалаад авчихдаг. Манай улсад гэхэд ирж байгаа жуулчдын олонх нь ахмадууд байдаг биз дээ. Гэтэл манайхан яаж байна. Хамгийн ядуу иргэн болж хувирдаг. Ийм юм байж болохгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах гэхээс илүүтэй тэтгэврийн хадгаламж, даатгалын тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг одооноос иргэддээ хэлж, ойлгуулж, суртапчлах хэрэгтэй. Одоогийн ахмадууд залуу насандаа нийгмийн өөрчлөлтийг ингэж эргэнэ гэж бодоогүй учраас хадгаламж хуримтлуулж, өөрсдийн ирэадүйд баталгаатай хөрөнгө оруулалт хийх талаар бодоогүй байх. Иймд эднийхээ алдааг ирээдүйн ахмадуудад уламжлуулж болохгүй.

3. ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ ХҮҮХДИЙН БАЙЦААГЧ ХААНА БАЙНА ВЭ

2012 оноос өмнө цагдаагийн байгууллагад хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэл бүхий алба хаагчид ажилладаг байв. Энэ байцаагч нь зөвхөн өрөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн оюутнуудад хүчирхийллээс хэрхэн ангид байх, хэрхэн сэргийлэх талын сургалтыг хийж, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгааг хийдэг байж. Гэтэл энэ орон тоог байхгүй болгож, чиг үүргийг нь урьдчилан сэргийлэхийн байцаагч нарт хариуцуулсан юм. Гэтэл урьдчилан сэргийлэхийн байцаагчид ажлын ачааллаас болж ерөнхий боловсролын сургууль болон холбогдох байгууллагад хүрч ажиллаж чаддаггүй байна. Өнөөдөр 19 настай залуу хүчирхийлэл үйлдлээ гэхэд хүчирхийлэл үйлдсэн үү, үгүй юу гэдгийг тогтоохыг эрмэлзэхээс биш яг ямар учир шалтгааны улмаас хүчирхийлэл үйлдэв, ерөнхий боловсролын сургуульд сурч байх үед нь энэ талын сургалт ордог байсан эсэхийг орхигдлуулдаг талтай. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын үндсэн чиглэл атал үүнийгээ бүрэн хэрэгжүүлэх бодлого нь төрийн хэмжээнд алдагдснаас болж өсвөр үеийн залуус хүчирхийлэл үйлдэх суурь тавигдаад байгаа юм. Үүнийг хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд мөн л хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх үндсэн чиглэл бүхий алба хаагчийн орон тоог эргэж сэргээх талаар харьяа яаманд хүсэлт гаргасан гэдгээ хэлсэн. Нөгөөтэйгүүр хүчирхийлэгчдийн олонх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс хүчирхийлэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг цаг ямагт эрж хайж байдаг байна. Тэд олсон мэдээллээ эхлээд гэр бүлийнхэн дараа нь найз нөхөд, хөрш айлын хүн дээр хэрэгжүүлдэг болох нь шүүхээс гэм буруутай тогтоогдсон хэрэгтнүүдээс авсан судалгаагаар батлагджээ. Эндээс үзвэл, хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хэвлэлээр хэр их гарна тэр хэрээрээ хүчирхийлэлд өртөгчдийн тоо олширно гэсэн үг юм.

Хэдийгээр хүчирхийлэл үйлдсэн этгээдэд зан үйлийг засах албадан сургалтад хамруулдаг ч тэдгээрийн 20 хүртэлх хувь нь дахин хүчирхийлэл үйлддэг аж. Шалтгаан нь хоёр талтай гэдгийг мөн л холбогдох эх сурвалж хэлсэн. Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн хэвлэлээр хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл ихээр цацагдах нь муу авирыг нь сэрээхэд нөлөөлдөг байна. Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хүчирхийлэгчийн зан авирыг засах сургалтыг хуулийн дагуу хариуцаж ажилладаг. Гэтэл алба хаагчдын хүрэлцээгүй байдал, дээр нь 16-56-хан цагийн албадан болон сайн дурын хичээл ордог нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Чанаргүй сургалт 100 хувь мэдлэг олгохгүй нь ойлгомжтой. Тэгээд ч нэг удаагийн сургалтаар тухайн иргэн 20 хүртэлх хувийн мэдлэг олж авдаг болох нь судапгаагаар батлагдсан байдаг. Хүчирхийллийн хор хохирол болоод үүнээс ангид байх мэдлэгийг 100 хувь олгохын тулд олон цагийн сургалтад хамруулах шаардлагатай нь ойлгомжтой. Тиймээс л ирэх оноос аймаг бүрт энэ төрлийн сургалт хариуцсан мэргэжилтэн ажлуулахаар төлөвлөсөн гэх сайхан мэдээ дуулдсан юм. Хэрвээ энэ нь хэрэгжээд сургалтын чанараа сайжруулчихвал магадгүй давтан хүчирхийлэл үйлдэгчдийн тоо цөөрөх боломжгүй хэмээн нэрээ нууцалсан хуулийн байгууллагын албан тушаалтнууд үг бүртээ давтах ажээ.

Хүчирхийлэлтэй тэмцэхэд зориулж, УИХ анх удаа таван тэрбум төгрөг төсөвт суулгалаа

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцпаа.

-Та Хүүхдийн эрхийн болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилт ямар байна гэж та дүгнэж байна бэ?

-Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д илтгэдэг. Энэ илтгэлийг УИХ холбогдох хуулийн дагуу хэлэлцэн тодорхой үүрэг чиглэлийг Засгийн газарт өгдөг. Энэ жил тус комиссын 16 дахь илтгэлийг хэлэлцэж байна. Илтгэлд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар ноцтой мэдээллүүд дурьдагдсан учраас УИХ-ын гишүүдээс санал гаргаж энэ асуудлыг бодитойгоор шалгаж тодорхой шийдвэр гаргахаар ажлын хэсэг байгуулагдсан. Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаад нэг cap гаруй хугацаа өнгөрч байна. Бид нарийн төлөвлөгөө гарган ажиллаж, энэ хугацаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллаж, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг авлаа. Үүний үр дүнд тус байгууллагын үйл ажилпагаа болон хуулийн хэрэгжилтийг хангах ажилд зориулан улсын төсөвт нэг сая 54 мянган төгрөг тусгасан байсныг гишүүдийн хамт санал гаргаж таван тэрбум төгрөг болгон суулгалаа. Ингэснээр хуулийн хэрэгжилтэд мэдэгдэхүйц ахиц гарна гэж үзэж байгаа. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудалтай танипцсан. Энэ үеэр хүүхэд эмэгтэйчүүд хохирсон хэрэгт холбогдох Шүүх эмнэлгийн болон бусад шинжилгээг хийхэд онцгой анхаарах, шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан хугацаанд, шудрагаар гаргах шаардлагатай байгаа талаар ярилцаж санал хүсэлтийг нь сонссон. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж гэмт хэрэг, хүчирхийллийн талаар нийтэд мэдээлэхдээ онцгой анхаарах шаардлагатай байгаа талаар санал солилцсон.

-Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдчихлээ. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан. Үүнийг хангуулахад ямар арга хэмжээ авах вэ?

-Ажлын хэсэг дээрх хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудын ажлын тайлантай танилцсан. Шаардлагатай гэсэн газруудад очиж үзэж танилцаж байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд хууль хэрэгжүүлэх талаар, хүчирхийллийг таслан зогсоох талаар ажиллаж байгаа ч засаж сайжруулах асуудлууд харагдаж байна. Энэ бүхнийг нэгггэн Ажлын хэсгээс дүгнэлт гарган байнгын хороод, УИХ-ын чуулганд танилцуулна. Эндээс хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой шийдвэрүүд гарна гэж үзэж байгаа.

-Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий төрийн байгууллагын боловсон хүчин дутмаг байдаг. Эд-гээрийг бэлтгэхэд юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ?

-Боловсон хүчний бодлогыг анхан шатнаас гэлтгүйгээр удирдлагын төвшинд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын асуудалд хандах мэдлэг чадварыг сайжруулах шаардлагатай. Энэ чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдыг сургаж мэргэшүүлэн ажиллуулж байх явцад ажлын байрны халаа сэлгээ хийх тохиолдол их байдаг юм байна. Ингээд дараагийн хүнийг дахин сургаж, мэргэшүүлэх шаардлага тулгардаг. Энэ нь газар дээр нь танилцаж байхад, хэлэлцүүлгийн шатанд яригдаж байсан.

-Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой дагалдах журмууд дутуу байгаа талаар хэлдэг. Журам гаргах асуудал хаана гацчихсан юм бол?

-Хуулиар төрийн захиргааны төв байгууллагууд хамтран болон дангаараа журам батлахаар заасан. Тиймээс эдгээр журмын дийлэнх нь батлагдсан одоо 3-4 орчим журмыг боловсруулсан гэдэг мэдээлэл авсан. Удахгүй бүгд хэрэгжээд явна.

-Хүчирхийлэлтэй тэмцэх олон байгууллага бий. Эдгээр нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийвэл зохистой вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах шатны байгууллагуудын үүргийг тодорхой хуульчилж өгсөн.  Энэ ажлуудыг шат шатандаа хийх талаар анхаарч ажиллах шаардлагатай. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах шаардлагатай. Мөн боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх хэрэгтэй байна. Энэ хүрээнд үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгаж, хяналт тавих, хүчирхийллийг илэрхийлсэн агуулга бүхий соёл урлагын арга хэмжээнд хяналт тавих үүрэгтэй юм. Хуульд заасан арга хэмжээнээс гадна энэ төрлийн гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд, бидний хэлдэгээр цоожтой хаалганы цаана үйлдэгддэг. Судалгаанаас үзэхэд тухайн төрлийн гэмт хэрэг гарахад архидалт, хардалт, ажилгүйдэл, мөнгө, санхүүгийн байдал зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байна. Тэгэхээр нийгэмд байгаа эдгээр сөрөг нөлөөллийг хэрхэн арилгах вэ гэдэгдээртөр засгийн зүгээс тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс УИХ, Засгийн газрын зүгээс ажилгүйдлийг бууруулах, өрхийн амжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах, цэцэрлэг, сургуульд хамрагдах байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

“Үндэсний шуудан” сонины “Хүчирхийллийн эсрэг баг”


URL:

Сэтгэгдэл бичих