Эх орон, иргэнээ бодох цаг болоогүй юм болов уу?

527-1514166881151416731028599

Бидний багад монгол ёс заншил, билгэдэл хүмүүнд хайхрамжгүй хандахыг эцэг эх, ахмадууд “ Монголоо алдмар” гэж их л зэмлэдэгсэн. Даяаршлын үед улс үндэстний биедээ найрсаг хандах эдийн засгийг, интеграцчлах нэрийн дор зам зуурын үндэстнийг эрхэндээ оруулах, газар нутгийг нь өрийн барьцаанд оруулан өмчлөн авах, өөртөө нэгтгэх уран нарийн арга, геополитикийн бодлого их дэлгэрч байна. Африкийн жижиг буурай орнууд, Европын Грек, Тажик зэрэг орныг нэрлэж болно. Монгол эх орон минь ийм байдалд ороход бэлэн болчихоод байгаа нь доорх нөхцөл байдлуудаар хаалга тогшиж байна.

1. Эдийн засаг (импортын) 20 хувь нь гадаад хамааралтай, үүнийхээ 40-50 хувийг ч өөрсдөө хийж чадсангүй. Үйлдвэрийн парк гэдгийн тухай 30 жил, төмөр зам, нефтийн үйлдвэрийн асуудлаар 12-14 жил ярьж ганц ч үйлдвэр барьсангүй.
2. Уул уурхайн үйлдвэрлэлийг анх эхлүүлэхдээ 34:66 хувийн эзэмшлээр эхэлж бусад сүйрэл (өвс ургамал элдэв шавьж хорхой, соёлын далд өв) зэрэг микро элементүүийг тооцоогүй гэрээ хэлцэл хийж эх орны баялгийг үнэгүйдүүлж, эдүгээ хүртэл 34 хувьд ногдох хөрөнгө олж авч чадаагүй байна. Энэхүү зохимжгүй үйлдлүүдээс болж иргэд ядуурч, өр ширэнд орж. Лиценз хэмээх цаасаар баялгийн 60-70 хувь нь хүний мэдэлд очсон гэх мэдээ сонсогдох боллоо. Энэ гэрээ хэлцэл хийсэн нөхөдтэй хариуцлага тооцож эд баялаг хөрөнгөө олж авмаар юм даа.
3. Нийслэл нь гадаад харъяалалтай эмнэлэг, хувийн эмнэлгүүдээр дүүрч өвчнийг мөнгөжүүлж, ахмад настанд эмнэлэг олдохоо байв. Мөн гадаад харъяалалтай баар,
ресторан, зочид буудлууд бий болж залуучуудыг архинд живүүлж, охид эмэгтэйчүүдийн садар самууны уурхай болов.
4. Хот маань харь хэлний үг үсэг бүхий хаяг шошгоор эрээлжилж үндэсний бичиг үсэггүй монгол болов.
5. Үндэсний урлаг соёл (рок поп, хошин шог, хип хоп) мэтийн өгөөжгүй урсгалд автан, кино сэлт нь бусдыг дууриасан алаан хядаан, зодоон цохиочдыг сурталчилсан монгол араншинд үл тохирох , эдгээр зүйлс нь хүүхэд залууст муу нөлөө үзүүлж, хэрэг зөрчлийн үндсийг нэмэгдүүлж болох юм.
6. Монгол хүн бүр (18 нас хүрээгүй) хүүхэд, гадаадад сурах, ажиллах, амьдрал дээшлүүлэх нэрээр хил давах дон шүглэж, эх орон Монголоо, элгэн түмнийгээ үл хүндэтгэгсэд бий болж, харь сэтгэлгээтэн, Монголоо алдмарууд олноор төрөх боллоо.
7. Үндсэн хууль, үндэсний уламжлалаа зөрчин багаас нь харь хэл зааж, өгүүлэх эрхтэн, сэтгэлгээнд өөрчлөлт оруулж  сэтгэцийн доголдолтой хүүхдийг албан хүчээр тулган сургаж (бэлтгэж) байна. Ер нь монгол хүн бүр гадаад хэд (англи хэл) сурах албагүй. Тэрхүү хэлний үгсийн сангийн 80 хувь нь гадаад үг хэллэгээс бүтдэг химийн ядуу эсэл. Даяаршлын эрэн үед бусдыг уусгах хүчтэй зэвсэг болж ирсэн болно. Өмнөх нийгмийн үед орос хэл сайн сурахгүй байна хэмээн дээрээс бангадаж, намын дээд сургуулийн эрдэмтэн Д.Отгон багш минь “Заавал орос хэл сургах гээд яах юм. Ямар бухтай ярих биш” хэмээн буруутаж оюутан багш нараа өмгөөлөн хэлж Төв аймгийн Өнжүүл суманд тоо бүртгэгчээр цөлөгдөж байв.
8. Манай зарим эмс охид, харийнхантай нөхцөж (гэрлэж) 1990 оны эхээр 1000 орчим байсан бол 2000 оны дунд үед 6000 болон өсч эдүгээ үргэлжилсээр байна. Энэ бол хамгийн том эмгэнэл бөгөөд өрх гэр, эдийн засгийн үндэс арслангийн аманд орж буй хэрэг юм. Монголчуудын тэнгэр заяат хөх толбо үгүй болж буй аж.
9. Улстөрчид эцэг өвгөдийн алтан гэрэг огторгуйн болон чулууны сургамж бичгүүд оюун түлхүүр, цагийн жамыг тодотгогч цаасан шувууны үлгэр, Өндөр гэгээний сургааль зэргийг үзэж харахгүй, ухаан балай нүд сохор, бусдыг дуурайх байдлаар төрийг жолоодох нь засаж болшгүй алдаа завхрал юм. Саяхан урд хөрш маань хэнийг ч дуурайхгүй, бусдын зам мөрийг үл дагахыг их хурлаараа тунхаглав. Манай намын их хурал дорвитой зүйл бараг ярьсангүй.
10. Бусдын хэрэгцээнээс гарсан эд зүйлсийг (хүнсний болон бусад) ямар ч хяналт нягтлалгүй авч хэрэглэн, өвчлөл, ядууралд өдөр ирэх дутам орсоор байна.
11. Хүн хүнээ хайрлах, хүнд тус болох, энэрэнгүй монгол сэтгэлгээ үгүй болж, төрийн хүнд суртал хэрээс хэтэрч (түшмэдүүд) иргэдийг морь нохой мэт үздэг болов. Энэ нь “иргэд хаан” гэдэг зах зээлийн орны зарчим үйлчлэхгүй байгаатай холбоотой юм. Бидний татвараар төрийнхөн том, багагүй амьдарч байгаа учир иргэдэд буруу хандлага гаргасан дээрх нөхдөд  хууль хяналт ахлах ажилтнууд, хэнийг ч өршөөж болохгүй.
12. Намуудын зодоон Монголын ард түмэн эх орныг ихээхэн сөхрүүлж байна. Монголчууд өөрийн гэсэн ардчилалтай орон билээ. Ялангуяа экспортыг шүтэгч Ардчилсан нам, гишүүд дэмжигчдээсээ хол хөндий ажилдадаг Ардын нам онолгүй ижил төрлийн бусад ихэр намууд, зөвхөн амбиц хөөцөлдөж, иргэдийн дунд гай тарьж байна. Монголын ардчилал аав нь хүүгээ, ах дүүгээ ахмад үе нь залуу үеэ хүмүүжүүлж ирсэн уламжлалтай. Гэтэл ахмад үеэ хараанаасаа гаргаж, үл тоомсорлох болсон нь Монголын эмгэнэл болж байна. Хөрөнгөтний нэгэн том төлөөлөгч У.Черчиллийн хэлснээр “Хамгийн муу менежменттэй төр бол ардчилсан төр” гэдэг рүү ардчилал нэрийн дор улс орноо шахаж, цөөн хэсэг нь баяжиж, өрийн тулам болголоо. Ардчиллыг эрхэмлэгч намын дарга нар мөнгөнд умбаж улс төрийн байгууллагаасаа аж ахуйн шинжтэй, бусдыг мөнгөөр татах гэсэн компани маягийн байгууллага болж хувирлаа. Хөрөнгө нь тус намын боловч бүрдүүлэгч нь төрийн мөнгө хүчээр хуримтлагдаж буй тул төр татвар авах нэгэн шинэ эх үүсвэр буй болов. Ардын нам нь дайчин шуурхай биш намыихаа эв нэгдлийг хангаж чадахгүй, удирдлагын машин нь байнга буруу эргэж, бүгээлч биш ажиллаж байна.
13. Төрийн хямрал газар авч хэрүүл шуугианаар амьсгалж, хорвоогийн шар нар, бор хоногийг өнгөрөөж байна. Улстөрчид бизнесмен нэртэй төрөөр дулдуйдагсад улс Монголыг минь сөхрүүлэн мөхөөх зам руу өдөр хоногоор чирсээр байгааг эрх биш бодох цаг болсон мэт.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
СХД-ийн 29 дүгээр хорооны сул ард Д.Дэмбэрэл

URL:

Сэтгэгдэл бичих