Хятад улс 2018 онд 5.8 сая өрхийн орон сууцыг өөрчлөн байгуулна

1(17)12-р сарын 23-нд Бүх Хятадын хот суурины орон сууцны бүтээн байгуулалтын ажлын зөвлөгөөн болжээ.

Орон сууц, хот суурины бүтээн байгуулалтын яамны сайд Ван Мэнхүй “2018 онд орон сууцны системд өөрчлөлт оруулж, олон цогцоос хангах, олон замаар баталгаажуулах, түрээслэх худалдан авахыг уялдуулсан орон сууцны системийг хурдтай байгуулахын зэрэгцээ хорооллыг өөрчлөн байгуулах ажлыг дорвитой хийж, 2018 онд олон төрлийн хорооллын 5.8 сая өрхийн орон сууцыг өөрчлөн байгуулна” гэжээ.

Мөн “Газар эдэлбэрийн зах зээлийг төрөл зүйл болгон тохируулж, эрүүл тогтвортой хөгжүүлэх бөгөөд үүнийг дэмжих урт хугацааны үр ашигтай механизм байгуулж, бодлогыг тогтвортой, урт хугацаагаар хэрэгжүүлж, тогтоон барих олон бодлогыг үргэлжлэн хатуу хэрэгжүүлэн, газар эдэлбэрийн зах зээлийн эрсдэлээс сэргийлнэ. Олон төрлийн эрэлт хэрэгцээний дагуу харилцан адилгүй тохируулалтын бодлого хэрэгжүүлж, анхны байрны эрэлт хэрэгцээг хангах, байрны нөхцөлөө сайжруулах шаардлагыг нь дэмжин, байр наймаалж, өндөр ашиг олохыг хязгаарлана” гэж мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих