SOS! 100 АЙЛ ОРЧИМД АЧИ 4984-Д ХҮРЧЭЭ

1511921575_p1btmdvm1j1fob1mq51c8g1mc84fj1Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 13.15 цагийн байдлаар 100 айл орчимд агаарын чанарын индекс 4984, Баянхошуу орчимд 2326 буюу гамшгийн хэмжээнд хүрчээ. Мөн Нисэх, Толгойт, МҮОНРТ, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Монгол газар орчимд АЧИ 501-ээс дээш буюу маш их бохирдолтой байна.

Иймээс дээрх бүсүүдэд буй иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе. Учир нь  АЧИ 501-ээс дээш үед удаан хугацаагаар гадаа байвал хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг байна.

Агаарын бохирдолтой ихтэй үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Мөн цэвэр агаарт салхинд гарахыг зөвлөж байна. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (авто зам) хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих