Хүүхэлдэйн театрынхан байраа голжээ

huuheldeiИрэх 2018 онд 70 насны сүүдэр зэрэгцэж буй Хүүхэлдэйн театрынхан тун ч завгүй өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байна. Тэдний хувьд далан насныхаа ойн баярт зориулсан тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаас энэ сарын 29, 30-ны өдрүүдэд тоглогдох галла шилдгийн шилдэг тоглолт юм. Хүүхэлдэйн театрын барилга өөрөө багтаамж муу, ердөө 150 хүний суудалтай учраас тэд энэхүү тоглолтоо МҮЭСТО-нд тоглуулахаар болж байраа голсон байна.

Хоёр өдөр, нийтдээ дөрвөн удаа хүүхэд багачуудад хүрэх “Гайхамшигт хайрцаг” тоглолтод гурван үеийн жүжигчид өнгөрөгч 70 жилийн хугацаанд тус театрт тавигдсан шилэгдмэл жүжгүүдээс бүрдэж байгаагаараа туйлынг онцлогтой. Нөгөө талаар Хүүхэлдэйн театрынхан тасалбар авсан хүүхэд багачууд бүхэнд ухаалаг бэлдсэн нь ихээхэн сонирхолтой. Энэ тухайд сонирхуулахад тасалбар худалдан авсан хүүхэд бүр “ЯНЗ” аппликейшныг гар утсандаа /App store/-с татан суулгаснаар Хүүхэлдэйн театрын жүжгийг хүссэн үедээ хүлээн авч үзэх боломжтой болж байна гэсэн үг. Тодотгож хэлбэл, та галла тоглолтын билетийг хүүхэддээ худалдан авч өгөөд ганц удаагийн тоглолт үзээд өнгөрөх бус тухайн билетээ хадгалаад хүссэн үедээ, тухалсан газартаа интернэтгүй орчинд тус тетарын шилдэг жүжгээс үзэж болох нь.

Дэлхийн дэвшилтэт AR технолиогоор баяжуулан гаргаж буй монголдоо анхдагч тасалбар юм. Та гар утсандаа “Чингисийн билиг сургаалт үлгэр” АПП-ыг үнэ төлбөргүй татаад тасалбарын ард байгаа тайзруу чиглүүлэхэд ” Чоно ба долоон ишиг” жүжиг тоглогдоно. Та болон танай гэр бүлийнхэн интернетгүй орчинд хэдэн ч удаа үзэх боломжтой.

Мөнхүү бэлэгт 4D ухаалаг карт, ухаалаг утас, таблетийн тусламжтайгаар play store-руу ороод argun түлхүүр үгээр АППЛИКЕЙШН үнэгүй татаад утасны дурангаа хөзрөн картандаа тааруулаарай ид шидийн мэт ертөнцөөр аялах болно. Үүнээс гадна Хүүхэлдэйн театрын уран бүтээлүүдийн дүрүүдээс бүтсэн буддаг ном болох “Долоон дэлбээт цэцэг”, ” Тэнэг бяцхан хулгана”, “Болдоггүй бор өвгөн” зэрэг жүжгүүдийн баатруудтай танилцаж, тэднийгээ доорхи өгөгдсөн зургуудаас нь олж өнгө ялган будахаас эхлээд олон гайхамшигт зүйлийг үзэхийн зэрэгцээ бэлэгт дагалдан ирэх амттаныг ч бас мартаагүй гэнэ.

С.Баяр

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.