ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд бидэнд барьсан долоон бэлэг

1514427276_527-15020747267h426ndq7rpfpifljvo8vf5o4j_bУрт удаан хэлэлцээний дүнд манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүний тулд төсвийн тодотгол хийж,  ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд долоон төрлийн татвар нэмсэн. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварыг орлогын төвшнөөс нь шалтгаалан ирэх сарын 1-нээс эхлэн 10, 15, 20 хувь болгохоор шийдвэрлэсэн. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлж, архи, тамхи, шатахуун, суудлын машины албан татварыг нэмэгдүүлэхээр болсон.Түүнчлэн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болоод байгаа юм. Дээрх татварууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих учиртай.

Татвар нэмэх сургаар шатахуун түгээх станцууд үнээ нэмж эхэлжээ

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд бидэнд барьсан долоон бэлэгний сургаар шатахуун түгээх станцууд түлшнийхээ үнийг нэмж эхэлжээ. Тухайлбал, Синчи ойл” компани АИ 92 бензиний үнийг 20 төгрөгөөр нэмж 1,620 төгрөг болгосон бол, “Тэс петролиум” компани мөн 20 төгрөгөөр нэмж 1,650 төгрөг болгожээ. Харин бусад шатахуун түгээх станцад уг түлшийг 1,630 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Үүнээс гаднаүнэ нэмэгдэх шалтгаан нь АИ 92 түлшний нөөц багассантай холбоотой гэдгийг шатахуун импортлогчид тайлбарлаж байна. Нөөц багассантай холбогдуулж “Петровис” компани 100 мянган төгрөгөөс дээш шатахуун худалдахгүй байгаа бол “Магнай трейд” компани тодорхой хязгаар тогтоон худалдаж байгаа юм байна.

Харин олон нийт шатахуун импортлогчдыг “Шинэ оны эхний өдрөөс эхлэн нэмэгдэх татвартай холбогдуулж үнээ нэмж байгаа” гэв.Харин холбогдох яамны зүгээс “Онцгой албан татвар нэмэгдэж байгаа талаар холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээллүүд хүргүүлсэн. Шатахууны үнийг жигд байлгах боломжгүй.Компаниудын тээвэрлэлтийн зардал өөр өөр байдаг учраас нэг хэмжээнд барих боломжгүй.Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж компаниуд ч үнийг тогтвортой барьж байгаа. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ” гэв.

Дэлхийн зах зээлд энэ сард газрын тосны ханш баррел тутамдаа дунджаар 55 ам.доллар байсан бол 63.43 ам.долларт хүрээд байгаа. Тэгэхээр манай улсад шатахууны үнэ өсөхгүй гэх баталгаа байхгүй.

Н.Алтанцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.