Хэрэгжиж эхэлсэн татвар цагаа олсон уу

olloo_mn_1421110339_tatwarӨнгөрөгч 2017 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилт”-ийн хөтөлбөрт хамрагдахаар болсноор татвар нэмэгдэх асуудал сөхөгдсөн. Энэ нь иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгаа хэдий ч эрх баригчид ОУВС-гийн шаардлагыг биелүүлж байгаа хэмээн өөрсдийгөө өмгөөлсөөр билээ.
Харин татварын хууль хэрэгжиж эхлэх хугацаа нь өчигдөрөөс буюу 2018 оны нэгдүгээр сарын 1. Ингэхдээ үе шатлдалтайгаар нэмэгдэж байгаа юм.
Гэхдээ иргэдийн зүгээс энэхүү татвар нэмж байгаа явдалд төдийлөн таашааж хандахгүй байгаа. Учир нь өнөө маргаашаа болгож, хоёр идэхүй хоосон хонохгүй бор хоногийг өнгөрөөж байгаа иргэдийн хувьд хүнд тусаж байгаа. Одоо бинзен дтзелийн үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд ахуйн хэрэглээний болоод хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг нь зах зээлийн тогтсон жишиг гэхэд болно. Тэгэхээр өнөөгийн хямралтай байгаа нийгэмд улам их ачаа үүрүүлж байгаа төр засгийн энэхүү бодлого нь төдийлөн цагаа олоогүй шийдвэрүүд болоод байна.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР:

Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулна. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна.

1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%
1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%
2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%
3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлнө

АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ АЛБАН ТАТВАР:

ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэх хугацааг хойшлуулж 2018 оны 01-р сарын 01 өдрөөс хэрэгжүүлэхээр болсон билээ.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ШИМТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ:

2018 оны 1-р сарын 1-ний өнөөдрөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас 1 хувиар нэмэгдүүлж  8 хувь болох юм. Шимтгэлийн хувь 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.

АРХИ, ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР: ТАМХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР:

2018 онд 10 хувиар
2019 онд 5 хувиар
2020 онд 5 хувиар тус тус нэмэх юм


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих