Караокены соёлд суралцахуй

fondo de musica con microfono y conciertoЦааш нь түгээн дэлгэрүүлж, эргэн тойрныгоо соён гэгээрүүлнэ үү.

Монгол хүн болсон хойно караоке бас орчноо орно. Голцуу яах вэ олонхын сонголтоор. Гэхдээ орчоод бас хэд хэдэн дуу “зориулалтынх” нь төхөөрөмжийн ачаар давгүй дуулж байгаа мэт сонсогдчихдог юм шиг байгаа юм.

За тэр миний дуучин болох байсан юм гэх тухайн агшинд төрөх бодол ч яах вэ.

Олон жил Монголд кара-дсаны үр дүнд ажиглагдсан, соёлтой хүн бүрд байвал зохистой КАРАОКЕНИЙ АЛТАН ДӨРВӨН ДҮРЭМ-г (Жич. нэмэлт өөрчлөлтөөр гурваас дөрөв болов) хэлж өгье. Болгооно уу:

1. ЗАХИАЛСАН ДУУГАА ДУУЛАХ ЭРХ: Тухайн дууг захиалсан хүн өөрөө л дуулна. Та захиалагчаас илүү мундаг дуулдаг, эсвэл таны хорвоогийн хамгииийн дуртай дуу байж болно. Гэхдээ, захиалагч хүн таныг хамт дуулъя гэхгүй бол та микрофоныг нь өгөхгүй байх, нөгөө микрофоныг шүүрч авч өмнөөс нь эсвэл хамт дуулах, за бүр захиалагчаас микрофоныг нь булааж авч дуулах эрх танд байхгүй. Таны захиалсан хоол замдаа “алга” болох, хүсээгүй байхад хоолыг тань хажуугаас хүн идэх, эсвэл бүр булааж авч нүүрэн дээр тань бахдалтайгаар идээд байвал ямар уу?

2. НЭГ ДОР НЭГ Л ДУУ ЗАХИАЛАХ (Нэмэлт өөрчлөлтөөр нэмэгдсэн дүрэм): Арван дууны кодыг та цээжээр мэддэг нь таныг л өрөвдөлтэй харагдуулна. Үүнээс илүүтэйгээр, хамт яваа олон түмэн таны тайлан тоглолт үзэх гэж ирээгүй болохыг анхаарна уу.

3. ЗАХИАЛСАН ДАРААЛЛААР ДУУЛАХ ҮҮРЭГ: За, энэний дараа миний дуу явах нь дээ гээд биеэ бэлдээд, хоолойгоо норгох юмаа гартаа бариад, дэлгэцрүү ойртоод очтол … Очер дайрахлаар бид яаж орилолдож босож ирдэг билээ. Тэр шаардлагаа караокед ч мөн баримтална уу.

4. ЗАХИАЛСАН ДУУГАА ГҮЙЦЭД ДУУЛАХ ЭРХ: Захиалагч солгой хоолойтой, таны мэдэхгүй эсвэл дургүй дууг тань дуулж байж болно. Гэхдээ, захиалагчийн зөвшөөрөлгүй дууг нь дундаас нь цуцлах эрх танд байхгүй. Хүний сонирхол таньтай таарах албагүй.

За энэ алтан дөрвөн дүрмийг эр, эмгүй баримталчхад та өөрийгөө караокений соёлтойд тооцсугай.

Сайхан баярлаж, соёлтой караокедож сурцгаая.

Гялайлаа

Эгэлгүй Ганжавхлан


URL:

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you4

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих