ДАЛАНЗАДГАД ХОТ “ГЭРЭЛТ ГУДАМЖ”-ТАЙ БОЛЛОО

16543Өглөөний клубын залуус “Таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ” уриан дор ГЭРЭЛТ ГУДАМЖ байгуулж, нээлтийн үеэр сайхан арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Туузан гэрлээр гэрэлтүүлгийг хийсэн ба чанар стандартын хувьд хамгийн сайныг нь сонгож, бид өөрсдөө гар бие оролцон бүтээснээрээ онцлог юм.

Жилийн дөрвөн улиралд Даланзадгад хотын өнгийг нэмэх бүтээн байгуулалтад хамтран оролцсон “Өглөөний клуб”-ын нийт гишүүд, дэмжин оролцсон иргэд, аймгийн Засаг даргын Тамгын газар, Даланзадгад сумын ЗДТГ, Эрдэнийн гүн говь ХХК, Эрхэст баян говь ХХК, Хүслэн барилгын материалын дэлгүүрийн хамт олон, ДЗ сумын 8-р багийн залуустаа талархал илэрхийлье.

Айлчлан ирж байгаа 2018 он та бүхний санасан бодсон бүхэн саадгүй бүтсэн сайхан жил байх болтугай.


URL:

Сэтгэгдэл бичих