Утааны талаар… \санал нэмэрлэх үү?\

527-1515026310uthhУлаанбаатарын утааны талаар 10 гаруй жил ярьж олигтой шийдэл ололгүй, улстѳрчдийн “мѳнгѳ олж, ашиг хийх” гэсэн увайгүй аргын золиосонд 240 гаруй тэрбум тѳгрѳгийг үр дүнгүй шахам зарцуулжээ. “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр, дахиад л жижиг оролдлогуудыг санал болгох нь үр дүнгүй зардлыг ихэсгэж, “Аманд ч үгүй, хамарт ч үгүй” болж магадгүй. Энэ байдлаараа бид удаан явах ахул хэдэн жилийн дараа “уушигны хорт хавдар”- ын ѳвчлѳл ихсэж дахиад л энэ асуудлаар шуугилдацгаах болно.

1. Утааны үүсэл хийгээд тархац, хугацаа болон нѳлѳѳлѳх хүчин зүйлүүдийн талаар Ш\У ны үндэстэй нарийн судалгаа хийж, түүн дээрээ түшиглэн гарцыг хайх хэрэгтэй байна.
2. Улаанбаатар хотын тѳвлѳрлийг тархаах зорилгоор бүх тѳрлийн худалдааны захууд болон Их дээд сургуулиудыг хотын тѳвѳѳс нүүлгэж дагуул хотуудыг хѳгжүүлэх шаардлагатай болж байна.
3. Улаанбаатар хотын ундны усны нѳѳц болон хѳрсний бохирдлоос шалтгаалан “Улсын нийслэл”- ийг аажим аажмаар Хархорин хот руу шилжүүлэх бодлого боловсруулмаар байна. Эхний ээлжинд:
-5 р Цахилгаан станц
-Их хурлын ордон
-Олон Улсын нисэх онгоцны буудал
зэрэг байгууламжуудыг Хархорин хотод байгуулж, Улаанбаатараас Хархорин хотын хооронд “Хурдны цахилгаан галт тэрэгний шугам”-ыг байгуулж болно.
4. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Улаанбаатарын утааг шийдэхэд үр дүнгүй зарцуулсан 240 орчим тэрбум тѳгрѳгийн бодит зарцуулалт болон хариуцсан эздийг тодорхой зарлаж, тэдэнд хариуцлага тооцохоос эрүүл саруул бодит шийдлийн эхлэл тавигдах болно. Алийн болгон “Ниргэсэн хойно нь хашгирцгаах” билээ.
…Бид ѳѳрсдѳѳ ѳвлийн их утаатай цагт халаглаж хашгирцгаачихаад зунжингаа найр наадам, аялал зугаалга хѳѳж “Тэнэгийн дотор уужим” зан гаргадгаа болимоор байнаа. Жилээс жилд хорт утаагаар амьсгалж, ѳѳрийгѳѳ тѳдийгүй үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хордуулсаар атлаа сарын туршид шинэ жил тэмдэглэж, бие биенээ шагнан хѳѳргѳж утаатай гоёл дотроо хортой хүнсээ идэж уун цэнгэдгээ ч анхаармаар юм. Ядаж та нар наад үнэр танартаа санаа зовдоггүй юм уу. Тэгээд ѳѳрийгѳѳ бус бусдыг л шүүмжилж харааж зүхсэн улсууд. Тэглээ гээд утаанаас салчихгүй шүү дээ. Ядаж л зуслангийн байшингуудаа дулаалж, ѳвлийн улиралд хүүхэд хѳгшчүүдээ амьдруулах, бүр болохгүй бол ойрхон аймаг сумдуудад “нүүлгэн шилжүүлж” болноо доо. Ѳѳр дээр тань ирсэн гамшигт ѳѳрѳѳ санаа тавихгүй бол ѳѳрѳѳ л хохирно.
За тэгээд ѳѳрсдийгѳѳ ѳмѳѳрч уурлан хашгичиж, ѳрѳѳл бусдыг буруутган шүүмжилмээр байвал шүүмжил л дээ. Гэхдээ гараад харахад тань утаа хэвээрээ л байгаа. Тэгээд яах гэж? Ядаж байхад цагаан сар айсуй.
Г.Галбадрах
Sonin.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.