Монгол улсын зээлжих зэрэглэлийг эерэг хэмээн үнэлжээ

olloo_mn_1515115595_fitchМонгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын зэрэглэл тогтоогч Фитч, Мүүдиз агентлагуудаас тогтоожээ.

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В-” хэвээр, төлөвийг “тогтвортой”-оос “эерэг” болгон сайжруулж үнэллээ. Зээлхих зэрэглэлийн төлөв нь зэрэглэлийн цаашдын хандлагыг илтгэдэг бөгөөд “эерэг” төлөв нь зэрэглэл сайжрах боломжтойг илтгэж байна.

Мөн Мүүдиз агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “тогтвортой” хэмээн үнэлжээ. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн дунд, урт хугацааны өсөлтийг хангаж, гадаад зах зээл, олон улсын байгууллагуудаас тогтвортой санхүүжилт татан, эдийн засгийн болон төсвийн бодлогод туссан зорилтуудад амжилттай хүрсэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулах боломжтой хэмээжээ.

Зууны мэдээ
Т.Сайхан

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.