“One Ring” scam- сэрэмжлээрэй

2d9f4e864c4a7e9d36da2e7857dd7f1dСүүлийн өдрүүдэд цахим сайтуудаар ”One Ring” scam-н сэрэмжлүүлэг ихээр явах болжээ. Энэ нь хуурамч дуудлага бөгөөд хэрэв та энэ дугаар руу эргэн залгавал таны утасны төлбөрт их хэмжээний төлбөр гарах юм. Ингээд нэгэн хэрэглэгчийн сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

Эхнэрийг 00-д байхад утас нь дуугараад тасарлаа. Үзвэл гадаадаас залгасан байх юм. Хаанаас юм бол гээд гайхаад улсын кодыг нь хийгээд хайж үзтэл Эквадорын Гвинеэ гэдэг улс гарч ирэв. За дугаар андуурсан юм байлгүй гээд байж байтал ахиад нэг өөр улсын кодтой дугаараас дохиж байна. Өөдтэй юм яавч биш байна гэж бодоод Google-р хайхад “One ring” scam гэдэг зүйл байдаг болохыг мэдлээ. Хэрэв та эргүүлэн залгах юм бол таны утсанд маш их төлбөр гардаг юм байна. Иймэрхүү зүйлсээс болгоомжтой байгаарай.


URL:

Сэтгэгдэл бичих