МАН 2020 он руугаа нулимлаа

3ae62dcae97ec65340a358ed549b9410МАН-д хоёрхон жил үлдлээ. Хэдийгээр үүрэгт хугацаа нь талдаа орж байгаа авч энэ намд ард түмэн өгөх ёстой оноогоо өгчихөв бололтой. Дөрвөн жил гэдэг урт хугацаа биш ч энэ ахархан зуурт улстөрийн аль нэг нам олны итгэлийг авсныхаа дараа улс орныг хангалттай самарч, өмнөхийнхөө эхлүүлснийг нураадаг болсоор 28 жил болж байна.
МАН-ын хувьд 2016 онд нийт монголчуудаас эмээж сүрдмээр их итгэл найдвар хүлээн авсан гэхэд болно. Гэвч тэд сөрөг хүчингүй шахам дангаар засаглаж буйнхаа хэргийг гаргаж чадалгүй, өвөр зуураа хэмлэлдсээр олигтой ганц хууль ч батлалгүй байсаар парламентын хугацааны талыг элээжээ.

Гэхдээ засгаа унагааж, хоорондоо сөргөлдөж, ажлаа олигтой хийгээгүйнх нь төлөө биш амлалтаасаа 100 хувь няцаж, шаардлагагүй олон татварыг тэртэй тэргүй амьдрах гэж ядаж байгаа ард түмний нуруун дээр овоолсон гэдгээрээ МАН 2020 оны ялалтыг өөрсдөөсөө түлхлээ. Тодруулбал, олон нийтийн эсэргүүцэл, эдийн засагчдын ул суурьтай тооцоог үл харгалзан МАН-ын Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татвар, НДС-гийн шимтгэл, Архи тамхины онцгой албан татварыг нэмэх шийдвэрийг гарган, хэрэгжүүлж эхэллээ.

Ингэснээр шинэ оны эхний өдрөөс Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулж байгаа. Харин энэ шийдвэр өндөр орлоготой иргэдийн хувьд татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна. Өөрөөр хэлбэл, хийсэн ажлаа хэзээ ч бодитоор үнэлүүлж чаддаггүй монголчууд амьжиргааны дундаж өртгөөс хэт доогуур цалингаасаа үрэлгэн төрийн төсвийн цоорхойг нөхөх өндөр татварыг суутгуулж эхэллээ.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.

Үүний дараанаас буюу энэ оны эхний хагас жил дуусахаас өмнө автобензин, дизель түлшний онцгой албан татвар, Суудлын автомашины онцгой албан татвар, НӨАТ, импортын тамхинд ногдох албан татварыг нэмнэ.

Ингээд төрийн хэт данхар бүтэц, хэрэгцээгүй олон дэд сайд, орлогч дарга, шахааны хүмүүсийн цалин, хангамж, тендер нэрээр урсгасан хөрөнгийн хоосон орон зайг жирийн иргэдийн халааснаас нөхөх нь бүр тодорхой болчихлоо. Олон нийт бол яаж ч эсэргүүцээд нэмэргүй.

Гэтэл өнөөг хүртэл зүгээр цалин авахаас өөр гавьтай ажил хийдэггүй 13 яамны дэд сайд, тэдний туслахуудын сарын цалин, хангамж гэхэд л нийт 50 гаруй сая төгрөг болдог. Тодруулбал, дэд сайдын зардлыг задлахад, цалин нь 1.4 сая төгрөг, жолооч, туслахын цалин, утасны төлбөр, шатахууны зардал гэхчлэн нэг дэд сайдад сард дөрвөн сая орчим төгрөг зарцуулдаг аж.

Үргэлжлэлийг

Нийгмийн шуудан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих