Бүрэн хүлээж авсан МАН-ын шинэ байрны лифт ашиглахыг хоригложээ

Нээлтээ хийгээд дөрөв хонож буй Тусгаар тогтнолын ордны цахилгаан шат одоо болтол ажиллагаагүй байна. Тусгаар тогтнолоо тунхагласан өдөр амжуулж нээсэн барилгыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хүлээн авчээ. МХЕГ-ын дарга Р.Содхүү батламжийг нь хүртэл гардуулан өгч байв. Гэсэн ч энэ бүхний төгсгөлд “Ордны лифтийг ашиглаж болохгүй” гэсэн үүрэг гарсан учир шинэ байрныхан дээш, доош явган шатаар зорчиж байгаа юм.

Намын дарга нар барилгын баруун жигүүрт тав ба түүнээс дээш давхарт сууж байгаа бөгөөд өдөр бүр дээш шогшиж “өглөөний дасгалаа” хийж байгаа гэнэ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бүрэн хүлээж авлаа гэсэн ч цахилгаан шат ашиглахыг хоргилосон нь ямар учиртай вэ? Лифт хэзээнээс хэвийн ажиллах вэ гээд  асуултууд одоогоор хариултгүй үлдэж байна.

Б.Ганбилэг


URL:

Сэтгэгдэл бичих