Жүжигчин Т.Хулангийн төрөх цаг ойртжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Т.Хулан бие давхар болсноосоо хойш төрөх бэлтгэлээ базаасаар өдрийн уртыг авах болсон байна.

Өнөө маргаашгүй төрөх дөхсөн жүжигчин Т.Хулан маань шинээр мэндэлх үрийнхээ өлгий даавууг бэлтгээд тун завгүй байх болсон гэнэ шүү.

Жүжигчин бүсгүйн ирээдүйн ханиар МУСТА, жүжигчин Г.Дашхүү агсны хүү Д.Галбаяр тодроод байгаа юм. Анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр яаравчлан суугаа жүжигчин Т.Хулан маань хөл нь газар хүрэхгүй баярлаж суугаа гэнэ лээ.

Харин жүжигчин Т.Хулангийн найз залуу болох найруулагч Галбаярын хувьд хоёр дахь үр нь гэдэг.Үрийн зулай үнэрлэх гэж буй залуу хосууддаа баяр хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих