Утаа улстөр хоёр…

Өвлийн өвөлд нүүгэлтсэн хар утаатай зууралддаг Улаанбаатарын маань амьдрал  уйтгартай, хэдэн улстөрчид нь ч учраа олохгүй хэрүүл тэмцэл ихтэй байна. Үндсэндээ манай дээдсүүд угаартаад юу яасан улс орныг удирдаж авч явах байтугай хэлж байгаа үгнийхээ учрыг ч зарим нь олохоо больцгоож байх шиг байна. Дээдсүүд нь төрийн ордондоо угаартаж суудлаа ч олохгүй дэнжигнэлдэж байх зуур доодчуудынх нь амьдрал доройтсоор л өдөр хоногууд нисэн одож байна. Ядаж байхад Утаанбаатарын харанхуй өдрүүд ойрын өдрүүдэд улам бүр түнэр болно. Учир нь хүйтний эрч эрс чангарч, хотын захын борчууд сурснаараа муур нохойн сэг зэмээ өрдөж эхэллээ. Тэдгээр нь амьтны сэг зэм гэсэндээ шатахаараа тос нь нэвчиж лавтай таваас зургаан цаг цогшин шатдаг гэж уугай. Ийнхүү гэр хорооллын иргэд амьтны гаралтай хорт утаагаар бүх биеэ хордуулж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Утаа ихэссэн ч хортой үзүүлэлт нь багассан” хэмээн хэнэг ч үгүй яриад сууж байгаа юм.

 16890

Гэр хорооллоос жаахан хөндийрөөд хотын төв рүү ойртоод хаашаа л харна түгжирсэн зам дээр хөмсөг зангидсан жолооч нар машинаа хаазалж, тэдгээрийн яндангаас олгойдох утаа хоолой боочих шахна. Машинаа эцэст нь тултал хаазалж олгойдсон саарал утаа шидлэх ууртай жолооч нарын тэдний аясыг харж дайруулчих шахан гүйлдэх явган зорчигчид хий дэмий л ороолтоороо амаа баглана. Автобусны буудал болгон дээр овоорч бужигналдсан бөөн хүмүүс утаатай Улаанбаатарынхаа өвлийг бушуухан шувтарч урин хавар ирээсэй хэмээн дотор сэтгэлдээ залбирцгаана. Дайрч унагачих шахан уралдан давхилдах  автобус дараа дараагаараа шахцалдан ирэвч дотор нь хөл гишгэх газаргүй уурлаж бухимдсан зорчигчид дүүрэн. Нударгацлах нь холгүй байж арай чүү автобусанд орж амжвал авч давхих хөөргөн жолооч нарынх нь арагш, урагш нь түс хийтэл тормослож нугас тасалчихмаар явдал суудал нь аймшигтай. Багтах зайгүй автобусны ая тух, амгалан тайванг бол ярих ч юм биш. Бачимдсан сэтгэл дээрээ бөөн бухимдал нэмж үүрээд бушуухан  л буухын мөрөөс болно. Арай гэж нэг юм  автобуснаас буувал зам засварчдын  зунжингаа овоолж хаясан элдэв хог новшинд таварцаглаж ойчих гээд, ухсан нүхэнд нь  унаж үхчих гээд ээ дээ мөн ч яггүй. Урьд нь явган хүний зам байсан өнөөдрийн там дээгүүр дэгэнцэн догонцон харайлгаж явсаар гэртээ ороход замын тоос шороо, утаа тортогт дарагдсан малгай толгой зэвхий саарал, өмссөн хувцаснаас тортог ханхийнэ. Өдрийн бүх л бухимдал, утаатай Улаанбаатарын нэг өдрийн хир буртагаасаа бушуухан салъя хэмээж цэмбийтэл усанд орж, хоолоо идчихээд сэтгэл сэргээд зурагт харахаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид үлдсэн нэг сарын хугацаанд утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин утааг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллахаар болж, нэгдсэн ойлголтод хүрлээ” хэмээж ялимгүй амарч байсан бие сэтгэл рүү хорт утаа тургилах нь дахиад л угаартаж унамаар.

Д.Хаянхярваа даргын урамгүй яриатай залгаад захын гэр хорооллууд орчмоор зарагдаж байгаа түлээ нүүрсний үнэ ханшийг мэдээлж байна. Ноднин өдийд 150 мянган төгрөг байсан портер нүүрс 300 мянга боллоо л гэнэ. Шуудай биш ээ, уут мод 2000 төгрөг болсон л гэнэ. Ганцхан өдөрт 17 хүн цаг бусаар хорвоог орхилоо гэнэ. Ургийн гажиг 30% нэмэгдлээ гэж байна. Жирэмслэлт 40% буурлаа гэнэ. 15-17 насны  хүүхдүүд элдэв цавуу, ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурах нь сүүлийн хоёрхон сард  21 удаа бүртгэгдэж тэднээс 4 нь амиа алдлаа л гэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь эрс нэмэгдэж  амралтын өдөр 48 жолооч энэ төрлийн зөрчил гаргажээ л гэнэ. Аймшигтай. Аргаа бараад зурагтынхаа сувгийг дээрээс нь доош дуустал гүйлгэсэн ч ихэнх сувгаар Монголын амьдралын аймшигтай дүр зураг, ухаж сэндийчсэн уурхайн хаягдал, хогон дунд босгосон  овоохойдоо нүд шүд нь гялалзаж суугаа орон гэргүйчүүд,  үгүй бол жагсаж тэмцэж сандал суудлаа булаацалдсан дарга нар л харагдана.

Амьдрал үргэжилсээр хэдий ч гялтайж гялайлгах юм  тун ч ховор байна. Ядаж байхад энэ өвөл айхтар хүйтэрч эхэллээ. Уг нь хоёр гурван жилийн өмнөхөн дэлхий шилгээж аймшигтай осол болвол тэсч үлдэх ганцхан авралын сууц нь Монгол гэр гэж хаа сайгүй ярьсансан. Нээрээ бодоод байхнээ галав юүлж газар хөдөлж байхад гэрийн маань унь л  толгой  дээрээс унахаас өөр сүйдтэй шийтгэлийг монголчууд бид амсахгүй  шиг байгаа юм. Тэгэхээр өвлийн энэ тэс