УАЗ-469 машинтай зорчигчид “Хагийн хар нуур”-т живж, хоёр иргэн амь эрсэджээ

527-1515570967p1c3fdu89f1mjj1n5a1hdb1j7l1hqc3Ховд/МОНЦАМЭ/  Ховд аймгийн Мөст сумын Давст багийн нутагт “Хагийн нуур”-т  машинтай дөрвөн хүн живж, хоёр нь мэнд гарч, хоёр нь нас баржээ.

Энэ сарын 9-ний өдрийн 21 цагийн орчим Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан дөрвөн зорчигчтой УАЗ-469 маркийн автомашин Мөст сумын Давст багийн Давст хэмээх газарт  “Хагийн нуур”-т  живжээ.
Тухайн өдрийн 20 цаг 55 минутад Ховд аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага ирсний дагуу хоёр алба хаагч, нэг автомашин, орон нутгийн долоон иргэн, нэг автомашин, нийт 19 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.
Энэ тухай Ховд аймгийн Манхан сумын засаг даргын орлогч М.Пүрэвдашаас тодруулахад: “Манай сумын дөрвөн малчин хурга ишгээ айлд тавихаар явж байгаад Хагийн нуурт осолдож аймгийн Онцгой комисс дуудан ажиллаж байна. Дөрвөн хүний хоёр нь амьд гарч, хоёр нь амь эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Хагийн нуур тийм ч их том нуур биш, давстай учраас гүйцэд хөлддөггүй, иймд малчид иргэд нууран дээгүүр зорчихгүй  байх хэрэгтэй” гэв.
А.Бямбасүрэн
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.