“Загалмайлсан эцэг” Марлон Брэндо Оскараас яагаад татгалзсан бэ?

Untitled-1_bD4qpTnНэгэн сонин үйл явдал өдгөө түүх болон үлджээ. Холливуудын аугаа жүжигчин Марлон Брэндо 1973 онд “Загалмайлсан Эцэг” киноны эрэгтэй гол дүрийн шагналаа гардан авах ёстой байсан боловч өөрөө гардаж аваагүй юм байна. Өнгөрсөн зууны дунд үе болох 1960-аад онд Марлон Брэндо жинхэнэ утгаараа мандан бадарч байсан гэдэг. Марлон Брэндо яагаад бүх цаг үеийн хамгийн аугаа кино болох “Загалмайлсан эцэг” киноны гол дүрийн шагналаа гардаж аваагүй нь АНУ-ын уугуул оршин суугчид болох индианчуудтай холбоотой юм.

Марлон Брэндо индианчуудын эрхийн төлөө тэмцэж байсан нэгэн. Оскарын шагнал гардуулах 45 дахь удаагийн наадамд өөрийн оронд индиан эмэгтэй Сачеен Литтлфетнарыг илгээснээрээ Марлон Брэндо уг ёслолын ажиллагааг эсэргүүцсэн ч гэгддэг. 1973 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Оскар гардуулах ёслолын ажиллагааг хөтөлсөн Лив Улман болон Рожер Муур (Жеймс Бонд 007) нар шилдэг эрэгтэй дүрийн шагналыг “Загалмайлсан Эцэг” киноны гол дүрээр Марлон Брэндо хэмээн түүний нэрийг зарласны дараа урт хар үстэй, “Аппаче” омгийн даашинз өмссөн нэгэн индиан эмэгтэй (Сачеен Литтлфетнар) гарч ирсэн юм.

Тэрээр тайзан дээр гарч ирэнгүүтээ хүлцэл өчөөд би Марлон Брэндог төлөөлж байна, Марлон Брэндо өөрт нь “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд их урт үг хэлэх нь гэж өмнөтгөсний дараа үгээ хэлээд Марлон Брэндод талархлаа илэрхийлье хэмээн тайзнаас буусан юм. Хөтлөгч Рожер Муур түүнд Оскарын шагналыг өгөх гэсэн боловч тэр аваагүй билээ. Уг үйл явдал өдгөө ч гэсэн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр болсон хамгийн сонин үйл явдал хэмээгдсээр л байна.


URL:

Сэтгэгдэл бичих