С.Бямбацогтын хадуурал

16907

УИХ дахь МАН-ын 65-ын бүлгийн толгой гишүүдийн нэгэн Хууль зүйн сайд асан С.Бямбацогт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-нд юу гэж донгодож байсныг нь эргэн сануулж байна. Мань эр тэр өдөр бүлгийнхээ хурлын дараа мөн ч сайхан буянтай хүний дүрээр эдгээрийг ярьж сууж. Харин өнөөдөр МАН-ын 65-ын бүлэг юу юу хийж байгааг ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй амьдралаараа, цалин хөлсөөрөө, тэтгэвэрт гарах насаараа мэдэрч эхэллээ. Ингээд олон таван үггүй эрхэм С.Бямбацогтын үгийг сонсцгооё.

“Эдийн засгийн хямрал, хүндрэлтэй үед ард иргэдийнхээ халаасанд гар дүрэх байдлаар, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх биш бууруулах байдлаар хямралыг давна гэж Засгийн газрын оруулж ирсэн бодлого буруу байна. Энд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх байр суурин дээрээ МАН бат зогсож байна. За дээрээс нь ямар ч тохиолдолд татвар нэмэхгүй. Өнөөдөр тэр хөрөнгийн татвар, хотын татвар гэж олон төрлийн татвар нэмж ард иргэдийнхээ халаасыг ухах гэж байгааг бид огт зөвшөөрөхгүй. Дээр нь хүүхдийн мөнгө. Бид өмнөх бүлгийн хурлын дараа мэдээлэл хийхдээ хэлж байсан. МАН-ын бүлэг Монголын үрсийг алагчилж, ялгаварлахыг яагаад ч тэвчихгүй ээ. Ер нь МАН ямар ч тохиолдолд татвар нэмж ард иргэдийнхээ амьдралыг улам хүндрүүлэхийг яагаад ч зөвшөөрөхгүй”.

Мань эр ингэж л донгодож сууж. Харин өнөөдөр тэд юу юу хийчихээд сууцгааж байна. Бодох цаг болжээ.

Д.Түвшин

http://www.24tsag.mn/content/158792.shtml


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.