С.Жавхлан: С.Жавхлангийн хувьд хаалт боолт,асар их дарамтан дунд байна

100_QGMmGy1_smBBdmMУИХ-ын гишүүн С.Жавхлан “УИХ уу, Улсын их задрал уу” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар санаачилсан байна. Гэвч уг хэлэлцүүлгийг явуулах танхим гаргаж өгөхгүй боломжгүй гэсэн хариуг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон бичгээр С.Жавхлан гишүүнд ирүүлжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар УИХ-ын Тамгын газраас танхим гаргаж өгөх хүсэлтийг өнгөрсөн сарын 26-аас хойш гаргасан. Энэ хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч, УИХ, улстөрчид, эрдэмтдийн төлөөлөл оролцох юм. Гэвч бидний үйл ажиллагааг дэмжихгүй, хойшлуулсаар ирсэн. Ямар хүмүүс нь том том танхим авч хэлэлцүүлэг хийгээд байдаг юм бэ? Төр бузартаад задарч байгаа. Хэлэлцүүлэг хийе гэхээр эрх өгөхгүй байна.  С.Жавхлангийн хувьд хаалт боолт,асар их дарамтан дунд байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.