ОРОСЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ЗАРТАЙ АЛУУРЧНЫГ ӨЧИГДӨР ШҮҮЖЭЭ

innerОРОСОрчин үеийн Оросын түүхэн дэх хамгийн том цуврал алуурчин цагдаагийн офицер асан Михайл Попковт холбогдох шүүх хурал өчигдөр Эрхүү хотод болжээ. Тэрбээр 22 эмэгтэйг хүчиндэж, амийг нь бүрэлгэн, хоёр хүнийг алахыг завдсан хэргээр 2015 онд насаараа хоригдох ял сонссон.

Өдгөө 53 настай Михайл Попков нь 59 хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байгаа аж. Үдшийн бүрийгээр хүний хөл татрах үед Ангарск хотод машинаар явж, хохирогчдыг суулган авч явдаг байсан гэнэ. Заримдаа тэр цагдаагийн машинаа ашигладаг байжээ. “Хүн чоно” хочит Попков нь эдгээр хэргийг 1992-2010 оны хооронд үйлдсэн байдаг аж.

400-3 Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчныг өчигдөр шүүжээ

Хэрвээ Попков нийтдээ 81 хүн алсан нь тогтоогдвол алдарт алуурчид болох 48 хүний аминд хүрсэн Александр Пичушкин, 52 хүний амь бүрэлгэсэн Зөвлөлтийн үеийн Андрей Чикатило нарыг хол хаях юм.

Попков өөрийгөө “цэвэрлэгч” гэж нэрлэж, төрөлх хотоо биеэ үнэлэгчдээс цэвэрлэж байна гэж боддог байсан гэнэ. Хохирогчидын дотор биеэ үнэлэгчид, хар тамхичид байгаа ч ихэнх нь гэр бүлтэй, энгийн 16-40 насны эмэгтэйчүүд байсан бөгөөд зөвхөн нэг эрэгтэй  байв. Тэрбээр  согтуу хөлчүү явж байсан, ёс зүйгүй амьдралаар амьдарч байгаа гэж үзсэн эмэгтэйчүүдийг авладаг байжээ. Эл аймшигт хэргүүдээ албан хаагч байхдаа, мөн 1998 онд тэтгэвэртээ гарснаасаа хойш үргэлжлүүлэн үйлдэж байсан нь тогтоогдсон юм.

mikhail-popkov-victims-4 Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчныг өчигдөр шүүжээ

Попковын хэргийг мөрдөж буй байцаагч  Карчевский түүнийг сэтгэцийн эмгэгтэй гэж үзэж байгаа ч үйлдсэн хэргээ хүлээх чадвартай гэж дүгнэжээ.

PTToT3IXfoRjd Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчныг өчигдөр шүүжээ

5007025_6706160-300x243 Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчныг өчигдөр шүүжээ download-300x200 Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчныг өчигдөр шүүжээ

Mihail-Popkov-s-zhenoj-Elenoj_foto-pustgovorat2017.ru_ Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчныг өчигдөр шүүжээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.