Жүжигчин Г.Анхбаяр дурлалдаа ”шатаж” явна

Нэгэн цагт өөрөөсөө насаар дүү ”Үүлэн үст” жүжигчин Б.Мишээлтэй үерхэж явсан ч хоёр тийшээ болсон жүжигчин Г.Анхбаяр найз бүсгүйнхээ зургийг өөрийн фейсбүүк хуудаснаа атаархам тайлбарын хамт нийтэлжээ. Сүүлийн үед цахим сүлжээнд үе үе хайртынхаа зургийг хийх дуртай болсон Г.Анхбаярын найз бүсгүйтэй танилцацгаая.

Image may contain: 2 people, people smiling, people sitting, indoor and closeup

”Чамайг дуураймаар байна хайрт минь.

Чиний хэлдэг үгийг би хэлдэг болсон байна.Чиний идэх дуртай хоолонд би дургүй байснаа дуртай болсон байнa.Чиний гэсэн болгон минийх юм шиг харам байна.Бид хоёрын алхаа хүртэл хүнээс ичмээр ижилхэн болж байна.Чамдаа хатуу үг хэлээд өөрөө дараа нь тэрэндээ харамсаж мэдэрдэг болсон байна.Чамаас миний үнэр үнэртэж надаас чиний үнэр үнэртэх болж.Чиний дуртай дууг би аялах болж.Миний дуртай кинонд хүртэл чи дурлах болж.Чиний гуниг хүртэл минийх болж.Миний аз жаргал хүртэл чамайг минь баясгах болж дээ.Би чамтай чи надтай дэндүү адилхан болж байна даа.Тэнэгтэх чинь хүртэл надад яагаад ингэж таалагддаг юм болдоо хайрт минь.Тэсэлгүй дуураймаар санагдаад байх юм.Магадгүй би солиорсон байх.”

Г.Анхбаяр

Image may contain: 1 person, smiling, indoor

”Эмэгтэй хүнийг хайрлана гэдэг нэг талаас ухаан нөгөө талаас авьяас,мэдрэмж шаардсан зүйл юм. Зөв хайрлаж,халамжилж чадвал ямар ч хүйтэн ширүүн эмэгтэй уян зөөлөн болон хувирдаг, буруу хайрлавал буг чөтгөрөөс ч илүү ааштай болох нь бий. Зөв хайрласан эмэгтэйн харцнаас л хайр мэдрэгдэж, инээмсэглэл нь хүртэл тэс өөр болоод ирдэг. Эмэгтэй хүнийг бүр хайраар бялхаад, хальж,хайлж урстал нь хайрлахыг хичээх хэрэгтэй. Түүнтэй хамт байна л гэж шийдсэн бол түүний төлөө бүхнээ л золиослоход бэлэн байх хэрэгтэй.”

Г.Анхбаяр

Image may contain: 2 people

Image may contain: 1 person, sitting

С.Тэргэл

Zuv.mn

URL:

Сэтгэгдэл бичих