Гүүрэн гарцын газар чөлөөлөлтийг хийж эхэллээ

17214

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын газар чөлөөлөлт хийгдэж эхэллээ. БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах тус замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж эхлээд байна.  Тухайлбал, “Жаст ойл” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Таван богд трейд” ХХК нь бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажиллаж байна. Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэх аж.

Эх сурвалж: Нийслэлийн Газрын алба


URL:

Сэтгэгдэл бичих