Нас барсан лам инээмсэглэж, шуугиан дэгдээж байна

PAY-AsiaWire-SmilingMonk-03Өнгөрсөн оны 11-р сарын 16-нд Тайландын Бангкок хотноо Буддын шашны гэгээнтэн Луанг Фор Пиан 92 насандаа таалал төгсчээ. Камбожи гаралтай энэ хүн амьд байхдаа төгс гэгээрч, нирваан дүрийг олсон юм. Түүнийг нас барсаны дараа шавь нар нь их багшаа номлол, сургуулаа айлддаг байсан сүмд нь байрлуулжээ. Буддын шашны уламжлалаар гэгээнтнийг нас барснаас хойш 100 дахь хоногт эцсийн замд нь үдэх бөгөөд тэр хүртэл дагагчид, шавь нар нь мөргөн залбирсаар байдаг ажээ.

Энэ уламжлалын дагуу цогцсыг авснаас гаргахад огт муудаагүй байсан бөгөөд нас бараад 36 цаг болсон хүнийх шиг харагдсан гэнэ. Түүгээр ч үл барам нүүрэнд нь инээмсэглэл тодорч байжээ. Энэ нь гэгээнтэн ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа тул бүрмөсөн амьсгал хураагаагүй, амьд хэвээрээ байгаатай холбоотой гэнэ.

Гэгээнтэн амьд сэрүүн байхдаа

Гүн бясалгалд орсон лам хүн өөрийнхөө дотоод энергийн хүчээр биеэ муудуулахгүй хэдэн мянган жил оршиж чаддаг юм. Гаднаа физик үхэл мэт харагдавч дотроо сэтгэл нь гэрэлтэн, амьд буй. Шинжлэх ухаанд ийм зүйлийг огт боломжгүй гэж үздэг хэдий ч Буддын шашны лам нар гайхамшгийг үзүүлсээр байна.

Б.Мөнхтуяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих