ШАНЬЖУН НАРЫН ДҮҮЖИН

17344

(Монгол соёлын содон мэдээ)
Түүхч, зураач, сэтгүүлч Онход овогт Тангадын Мандир.

Шаньжун нар бол хүннү нарын дээдэс, тэгэхээр монголчуудын ч өвгө дээдэс болох нэн эртний нүүдэлчид билээ. Алдарт “Шицзи” сударт шаньжун нарыг хуася нарын домгийн хаад болох Тан, Юй нартай зэрэгцүүлэн тэмдэглэсэн байх бөгөөд энэ нь м.э.ө. 20-18 -р зуун гэсэн үг юм. Одоогоос 4000 орчим жилийн өмнө гэхээр сайхан байгаа биз. Шаньжун нарын нутаг нь одоогийн БНХАУ -ын Шаньси, Шэньси, мужийн умард хэсгийг хамарч байсан бөгөөд энэ л газар орныг нээж хөгжүүлсэн анхны хэсгийг хамарч байсан бөгөөд энэ л газар орныг нээж хөгжүүлсэн анхны эзэд нь билээ. Өнөө цагийн түүх баримжаагаар шаньжун нар бол бидний мэдэх жун, ди нарын системд багтах юм. Шаньжун нар м.э.ө. 7- р зуунаас нангиад, хуася нарын түүх бичлэгт “Улс” (Гүэ, го) гэж тэмдэглэгдэх болсон нь тун сонирхолтой. Тэдгээр тэмдэглэлээс шүүрдэж үзвээс шаньжун нар мал аж ахуйгаар голлон амьдарна. Тэдний сүр сүлд нь морь гэнэ. Бас тариалан ч эрхэлдэг. “Гуаньцзи бичиг, Жун нар” гэсэн ойллогод дараах мэдээ байна.
“Умар зүг Шаньжун улсыг байлдав. Тэнд өвлийн сонгино болон жунгийн буурцаг тарина. Хожим эдгээр нь Дундад улс даяар тархав” гэж тэмдэглэжээ. Шаньжун улсын төв нь Жуньжау (хуася дуудлагаар) гэдэг хот байсан, барилга босгохдоо чадамгай хүмүүс байсан бололтой. Шаньжун улс Хүннү гүрэн байгуулагдахын өмнөхөн буюу м.э.ө. 5-р зууны үеэс улам хойшоо түрэгдсээр Өмнөд Хянганы нуруунд очиж суусан түүхтэй.
Хуасягийн Ци Гүнлэг бол хятадын түүхэнд Чунцю гэдэг Хавар, намрын улсууд (м.э.ө. 770- 403 он) -ын үеийн нэгэн хүчирхэг эзэмшил бөгөөд түүний нэг эзэн Ци Хуан гүн гэгч нь Шаньжун улсын эсрэг хамгийн шаргуу дайн хийсэн хүний нэг юм. Ци Хуан гүн (м.э.ө 670- 650 оны орчим Ци гүнлэгийн эзэн ) Шаньжун нарыг довтлохдоо өвлийн сонгино, жунгийн буурцаг дээрэмдээд зогсоогүй бололтой. Бас нэг зүйл олж ирсэн нь одоо өгүүлэх “дүүжин” .м байна. Дүүжин, даажин гэж тоглодог тэр л дүүжин шүү дээ.
Эрт эдүгээх урлагын зураг” гэдэг хятадын нэгэн судалгааны номд энэ тухай хэрхэн дурдсаныг эрдэмтэн Тогтох (Дундад улс) -ын номноос дам эшилбэл ийн буюу.
“… Хүннүчүүдэд бас “дүүжин “гэдэг наадам байжээ. Дүүжин нь умардын Шаньжунгийн наадам, хөнгөн гавшгайд боловсроно. Ци Хуан гүн Шэньжуныг довтлоод буцахдаа энэ наадмыг авчирч Дундад улсад уламжлав. Хан улс, Тан улсаас нааш ордны дотор энэ наадам олон болов” гэж буй. Хүннү тэр үед Шаньжун гэгдэж байв. Тэр урт дээсийг өндөр жаазнаа (жиаз) уяад, дараа нь тэр урт дээснээс дүүжлэн нааш, цааш дэгдэн хөвж нааддаг бөгөөд үүгээр “хөнгөн гавшгайн” сургуулил болгодог. Тэр нь хүн бүхэн боловсрон боловсорсоор нэгэн зуршил болж, дотор газар уламжлав” (Тогтох “Хүннүчүүд” 2- р боть, Хөх хот, 1993он), хуудас 743)
Нэмж юу хэлэх вэ дээ. Та бүхэн одоо газар сайгүй л байдаг, ердийн “дүүжин-даажин” гэж хүүхэд бүхэн мэддэг энгийн тоглоомыг дээрх бичвэрээс шууд олж харсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Нүүдэлчин дээдсийг маань “бүдүүлэг” гэж албан ёсны түүх бичлэгт “оношилчихсон”. Гэвч тэдний бүтээсэн соёлын өв цаг улирах тусам илрэн тодорсоор байдгын наад захын тохиолдол нь энэхүү “дүүжин” биш гэж үү?! Өвгө дээдэс маань алхам тутамдаа бүтээж, бүтээснээ хөршүүддээ харамгүй түгээсээр ирсэн нь цаашдаа улам ч тодорсоор байх болно.
Дүүжингээр наадаж, хөнгөн гавшгайн эрдмийг боловсруулсан тэд нар маань морины дэлэн дээр улам ч хийморьтой болдог нь аргагүй шүү дээ.
“Хөнгөний эрдэм” бол дорно дахины алдарт “цигуны” үндэс суурь гэгддэг билээ. Харин үүнийг боловсруулах хамгийн жирийн дасгалыг нүүдэлчин дээдэс маань санаачлан бүтээж, хуася (хятад) нарт бэлэглэснийг сая л олж харав шүү.
Онход. Т.Мандир. 2017.01.13.
(шинж оны анхны бүтээл).

Олхунуд Овогт ДаваасүрэнТҮҮХИЙН ӨРТӨӨ

https://www.facebook.com/photo.php?fbid=1568279099935163&set=gm.2052199555024910&type=3&theater&ifg=1


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих