АЧИЛТЫН КОМПАНИЙНХАН НАС БАРСАН ХҮН БАЙСНЫГ АНЗААРАЛГҮЙ МАШИНЫГ НЬ ЖУРАМЛАЖЭЭ

medee-2Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50 орчим насны эрэгтэй автомашиндаа осгож нас барсан байсныг ачилтын компанийхан анзааралгүй авч явсан байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт зам дагуу зогсож байсан автомашиныг ачилтын компанийхан журмын хашаанд аваачжээ.

Компанийн ажилтанууд автомашинд нас барсан хүн байсныг сүүлд мэдсэн гэнэ. Хэргийн дуудлага энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих