43 мянган иргэнийг 41 тэрбумаар хохироосон Маратыг гадуур байцааж байна

0e5622ad713a6a0ef6cb98e3f19b6427Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүлжээний бизнесүүд сэргэж идэвхжиж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Иргэний гомдлын дагуу хууль бусаар үйл ажиллагаа явуулж их хэмжээний хохирол учруулсан 50 гаруй сүлжээний бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүний үйл ажиллагааг таслан зогсоогоод байгаа юм. Гэвч эдгээр сүлжээнүүд иргэдийг богино хугацаанд мөнгө олох боломжтой, хүү авна, ноогдол ашиг хүртэнэ, бараа бүтээгдэхүүн урамшуулалд авна, мөнгө байршуулаад түүнийгээ нугалж авах боломжтой зэрэг аргаар дахин залилж эхэлжээ. Ингэхдээ орон нутгийн иргэдийг түлхүү ашиглах болсон байна. Сүлжээний луйврын хамгийн тод жишээ бол 2015 оны хоёрдугаар сараас эхлэн манай улсад үйл ажиллагаа явуулж байсан “Жи-тайм” сүлжээ юм.

Энэхүү сүлжээний бизнест хөрөнгө оруулж хохирсон хохирогчдын тоо 43000 давсан бөгөөд хохирлын хэмжээ 41 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа гэх албан ёсны тоо гарчээ.Гэтэл монголчуудын халаасыг богино хугацаанд сэгсэрсэн Марат Мажанов нь батлан даалтаар суллагдаж гадуур байцаагдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих