НӨАТ: Мэдээлэл нь дутуу, алдаатай хэрэглэгчид буцаан олголтоо авах боломжтой

17394

Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг  хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу буцаан олголтыг шилжүүлдэг.

Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгөх юм.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.