Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ц.Нямдорж сайдад би “Тэр машинаа буцааж зар” гэж хэлсэн

17402

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ хамтаар 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа яг одоо Төрийн ордны Б танхимд сэтгүүлчдэд тайлагнаж, мэдээлэл өгч байна. Энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс Ц.Нямдорж сайдын 390 саяын үнэтэй машины талаар Ерөнхий сайдаас асуулт асуув.

Үүнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа, “Яагаад ганц сайдын машины асуудлыг яриад байгааг ойлгохгүй байна. 3.3 тэрбум төгрөгөөр шинээр жийп худалдаж авах, 15.5 тэрбум төгрөгөөр ТӨХК-ийн контор засах гэж байсныг болиулсан. АСЕМ-ийн үеэр үнэтэй машин худалдаж аваад зарагддаггүй, борлогддоггүй хадгалагдаж байсан машинуудаа сайд нарт өгсөн. 500 дуут дохиог цэгцэлж, хурааж авсан” гэсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Ц.Нямдорж сайдад би тэр машинаа буцааж зар гэж хэлсэн.

Дарга тэрийгээ өөрөө шийднэ биз. Яг өөрөө аваад уначихсан юм ч биш юм билээ. Үүнд битгий санаа зовоорой. Ц.Нямдорж сайд энэ асуудал дээр анхаарна биз. Ийм асуудал цаашид гаргахгүй” гэх хариултыг нэмж өглөө.

Х.Онон

http://www.zuv.mn/page/newsmore/17138


URL:

Сэтгэгдэл бичих