ХОЙД СОЛОНГОСЫН ЭЛИТҮҮДИЙН АМЬДРАЛ

Хойд Солонгос бол тааварлахын аргагүй орон. Энд бусад улсын адил хангалуун амьдралтай хүмүүс ч бий. Тэдний аж амьдрал энгийн иргэдийнхээсээ эрс ялгардаг.

Компьютер

9980565-41949760-580917-0-1516601456-1516601479-650-1-1516601479-650-623819812e-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Бидний хувьд энгийн л санагддаг компьютер Хойд Солонгосын иргэдэд тансаг дээд хэрэглээ юм. Баячууд нь дунджаар 1000 долларын үнэтэй MacBook хүртэл авдаг. Гэхдээ мэдээж төрөөс зөвшөөрөл авах шаардлагатай.

Тиймээс Хойд Солонгост энд тэндээс цуглуулсан энгийн компьютерууд зардаг хар зах цэцэглэжээ. Энд дундаж компьютер 200 доллар бол нөтбүүкийг 300-500 доллараар авна. Энд жирийн ажилтны дундаж цалин сарын 150-200 доллар болохоор нэлээд өндөр өртөгтэй тусна.

Гар утас

9980615-41861060-2-0-1516264748-1516264894-1500-1-1516264894-650-fcd1904de5-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Гар утас нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Бид 24/7 онлайн байж, ертөнцийн нөгөө өнцөгт байгаа хүмүүстэй ч агшин зуур холбогддог болсон. Харин Солонгост болж өөр. Энд та гар утастай азтай, баян нэгэн байсан ч гадаад руу залгаж болохгүй, дэлхий нийтийн сүлжээнд орох хязгаартай бөгөөд таны мессэж, утасны дуудлагыг төрөөс харж, хянаж байдаг.

Гар утсыг хуулийн дагуу авахын тулд нэлээд хэдэн бичиг цаас бүрдүүлж, 300 орчим доллар төлнө. 2 Гб интернэтийг 200 доллараар 10 Гб интернэтийг 400 доллараар авна. Гар утсыг ч бас хар захаас авах боломжтой. Гэхдээ илрэх л юм бол таныг улсаасаа урвасан гээд БНАСАУ-ын хамгийн хүнд гэмт хэрэгтэнд тооцоно.

Гоо сайхны мэс засал

9980665-surgery-1662204_960_720-1516104732-650-2ea2084558-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Өмнөд Солонгос нь гоо сайхны мэс заслын нийслэл. Харин Хойд Солонгосын иргэд ийм тансаг зүйлийг тэр бүр эдэлж чадахгүй. Энд 3 доллараар хямдхан гоо сайхны мэс засал хийлгэж болно. Гэхдээ энэ нь гэрийн нөхцөлд ямар нэгэн багаж тоног төхөөрөмжгүй хийдэг тул халдвар авах эрсдэлтэй.

Хувцас

nk Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Хойд Солонгост хувцасны сонголт хязгаарлагдмал. Ихэнх иргэд нь ажлын формоо өмсөх буюу бүдэг өнгийн өдөр тутмын хувцас өмсдөг. Харин баячууд нь брэндийн хувцас өмсдөг. Брэнд хувцасны эрэлт нь нийлүүлэлтээсээ давдаг болохоор Америкийн алдартай дизайнеруудын хувцас 2000 доллараар ч үнэлэгдэнэ. Гэхдээ иргэдийнх нь 99% нь ийм худалдан авалт хийж чадахгүй. Энд комиссын брэнд бараанаас нэг костюмыг 250 доллараар ч авах нь байдаг. Харин Хойд Солонгосын иргэдийн өмсөж болохгүй цорын ганц зүйл бол цэнхэр жийнс. Барууны капитализмыг дэмжиж буй илэрхийлдэг гэж үздэг.

Архи

dars Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Хойд Солонгосын иргэд архины хязгаартай хэрэглээтэй. Ихэнх ресторануудад нь хатуу архийг хориглодог. Дэлгүүртээ ч мөн адил. Дуртай дарсаа тусгай дэлгүүрээс л авах боломжтой. Бас чанартай архи олдоно гэдэг хэцүүгээс гадна асар өндөр өртөгтэй.

Цаг

9980765-41865460-4-0-1516267652-1516267679-1500-1-1516267679-650-b0adb49fdb-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

БНАСАУ-д бугуйн цаг нь нийгмийн өндөр статусын бэлэгдэл. Нөлөө бүхий хүмүүс нь импортын цаганд дурладаг. Үүгээрээ хилийн чанадаас ч юм авах боломжтой гэдгээ харуулдаг. Өндөр албан тушаалтнууд нь Ким Чен Унаас улс орондоо үнэнч зүтгэсний бэлэгдэл болгож үнэтэй цаг бэлгэнд авдаг.

Цанын бааз

9980815-vdMpeOY-1516092424-650-d0782d87d4-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Хойд Солонгосын “Масик Пасс” цанын бааз нь үндсэндээ жуулчдад, түүнчлэн баян иргэддээ л нээлттэй. Люкс ангиллын зочид буудлын харьяа байдаг. Эндээс импортын бүтээгдэхүүн авах боломжтой. “Масик Пасс”-т 3 өдөр амрахад 350 еврогоос үнэ нь эхэлнэ.

Хурим

9980865-15715245326_87f537da37_o-1516098869-650-de7ce7d101-1516712226 Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Хойд Солонгосын иргэдийн хувьд хурим бол хөрөнгө чинээгээ харуулах арга юм. Тэд гэрлэх ёслолын ордонд биш, Ким Ир Сений хөшөөний дэргэд хуримын ёслолоо үйлддэг. Хуриманд залуу хосыг төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олон нь ирнэ. Залуу хосод доллар бэлэглэх нь чамин бөгөөд нийгэмд өндөр статустай гэдгийг илтгэдэг. Харин үнэтэй бэлэг өгч чадахгүй нь улсаасаа мөнгө зээлдэг байна.

Нийслэл

niiss Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Пхеньяны амьдрал муж, тосгоныхоосоо эрс ялгаатай. Энд худалдааны төв, тансаг ресторан, спорт заал, үнэтэй ахуйн цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүд бий. Энд зөвхөн баян хүмүүс л ордог бөгөөд хөдөөгийн иргэдийн сарын цалингаар нь аяга кофе аваад л уучихдаг.

tosgon Хойд Солонгосын элитүүдийн амьдрал

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих