Авто угаалгын газарт байсан зургаан машин шатжээ

50oivcus6ppmfl7qed4v7d8u1lӨнгөрсөн ням гариг буюу энэ сарын 28-ны өглөө 08 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт гал гарчээ.

Галын улмаас угаалгын газарт байсан хэд хэдэн машин шатсан байна. Тодруулбал иргэн Э-ийн “Истана” загварын хоёр машин, тоёото истима, иргэн Б-гийн “Мицубүши Пажеро”, иргэн Ц-гийн “СМ-7”, иргэн М-ийн “Тоёото Кролла” автомашин шатжээ.

Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй очсоноор галын түргэн шуурхай унтраасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг авто угаалгын газар иргэн Г-ийн эзэмшлийнх байсан аж.

Тус машинуудын эзэд авто угаалгын газарт дулаан гарашны зориулалтаар машинаа хонуулдаг байсан гэх мэдээлэл байна. Улмаар өглөөгүүр хүнгүй байх үеэр нь ийн гал гарсан бололтой.

24tsag.mn


URL:

Нэр: خرید تار Огноо: 19 July 2018

thank you10

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих