ЦУС, НУЛИМСААР БҮТДЭГ IPHONE

Untitled-14-1The Guardian сэтгүүл сэтгүүлч Брайан Мерчантын номоос авсан материалаа нийтэлжээ.

Мерчант Apple-ийн гол үйлдвэр болох Хятадын Лунхуа хот дахь Foxconn компанийн хаалттай үйлдвэрт орж үзжээ. Энд үзсэн, сонссон бүхэн нь түүнийг алмайруулж, “iPhone-ийн нууц түүх” гэдэг бүтэн ном бичихэд хүргэсэн байна.

iPhone гар утас болгон дээр “АНУ-ын Клаифорнид боловсруулж, Хятадад угсарсан” гэсэн бичиг байдаг. Ингэж тэмдэглэх нь Америкийн хуулиар заагдсан шаардлага юм.

Тэгэхээр iPhone-ийн жижиг деталь, эд ангийг үйлдвэрлэдэг, түүнийг нь угсардаг ихэнх үйлдвэр Хятадад байдаг гэсэн үг. Бага үнэ, ажлын хүчний өндөр мэргэшсэн байдал зэргээрээ Хятад улс iPhone-ийг үйлдвэрлэх хамгийн тохиромжтой газар болжээ.

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоогоор 2009 оноос хойш Хятадад 99 сая үйлдвэрийн ажлын байр байна гэсэн судалгаа гарчээ.

Foxconn гэж юу вэ?

Хятадын хамгийн том ажил олгогчдын нэг юм. Тус компани 1,3 сая ажилчинтай нь Эстоны нийт хүн амтай тэнцүү гэсэн үг. Дэлхий дээр Walmart, McDonald’s зэрэг газрууд л ийм тооны ажилтантай.

2010 онд Лунхуа дахь Foxconn компанийн ажилтнууд олноороо амиа егүүтгэж эхэлсэн байна. Тэр жил амиа хорлох гэсэн 18 тохиолдол гарснаас 14 нас баржээ. Мөн 20 хүнийг компаниас “ятган болиулсан” байдаг.

Лунхуагийн үйлдвэр

Энэ бол ажилчид амьдарч, хооллож, унтаж, ажилладаг бяцхан хот юм. Энд орох орц, гарцыг хатуу хамгаалалт дор байлгадаг. Ажилтнууд дураараа орж гарах эрхгүй, заавал биеийн байцаалтаа үзүүлнэ. Үйлдвэрийн нутаг дэвсгэрээс гарч буй ачааны машины жолооч нар хүртэл хурууны хээгээ үлдээдэг. Нэг удаа “Reuters”-ийн сэтгүүлчийг машинаас татан гаргаж ирээд, үйлдвэрийн ханын зургийг авсных нь төлөө зодсон тохиолдол ч гарч байсан.

Энд “Зөвшөөрөлгүйгээр орохыг хориглоно. Гэмт этгээдийг цагдаад өгнө” гэсэн бичиг ч хадаастай байдаг. Харин Брайан угаалгын газраар нь дамжиж үйлдвэрт нэвтэрчээ. Тэрбээр “Хүмүүсийн хувьд хамгийн муухай газар” хэмээн тэрбээр үйлдвэрийг товчхон дүгнэсэн байна.

Үйлдвэрийн эмх цэгц

Ажилчид багахан алдаа гаргахад л олны өмнө донгодог шийтгэдэг. Хэрвээ ноцтой алдаа байвал журам зөрчигч албан ёсоор уучлалт хүсч, олны өмнө түүнийг уншиж өгнө.

Хэдхэн сарын өмнө энд бас нэг амиа хорлолт болсон юм. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тэр ажилчныг олны өмнө гутаан доромжилж, тэр ажилчин нь бослого дэгдээжээ. Ингээд цагдаа дуудсан байна. Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа тэр цонхоороо үсэрчээ.

Амиа хорлолт их байдгийг гол баталгаа нь үйлдвэрийн хананд тогтоосон тор юм. Гэхдээ хүн амиа хорлоё гэж үнэхээр хүсвэл энэ тор ямар ч нэмэргүй гэж ажилчид нь ярьцгаадаг байна.

Хүмүүс яагаад эндээс явдаггүй вэ?

Бүх зүйл энгийн. Ажилчдад цалин нь бүрэн өгдөггүй. Бас үнэгүй байр сууц амлаж, дараа нь ус, цахилгааны өндөр төлбөр нэхдэг байна. Тэд өдөрт 12 цаг ажиллана. Ажилчид ажлын цагаар хоорондоо ярих эрхгүй. Бие засах газарт ахлагчийнхаа зөвшөөрлийг авч байж явах ёстой.

01-3-1-1024x649 Цус, нулимсаар бүтдэг iPhone

1.Ажилчид Шэньжээн дэх Foxconn-ы боловсон хүчний төвийн өмнө эгнэн зогсож байна.

02-4-1-1024x614 Цус, нулимсаар бүтдэг iPhone

2.Лунхуа дахь ажилчдын нийтийн байр. Нэг өрөөнд 8 хүн амьдардаг.

03-3-1-1024x647 Цус, нулимсаар бүтдэг iPhone

3.Лунхуа дахь Foxconn үйлдвэрийн гал тогоон дахь үдийн хоол

04-3-1-1024x614 Цус, нулимсаар бүтдэг iPhone

4.Хүмүүсийн хувьд хамгийн муухай газар болох Лунхуа дахь үйлдвэр

05-3-1-689x1024 Цус, нулимсаар бүтдэг iPhone

5.Хонконгод Apple дэлгүүрийн өмнө ажилчны хувцастай хүн эсэргүүцэл үзүүлж байна. Тэрбээр “Зүрх сэтгэлгүй Алим. Ялзарсан Алим” гэсэн лоозон барьжээ.

06-2-1 Цус, нулимсаар бүтдэг iPhone

6.Лунхуа дахь үйлдвэрийн хана. Энэ ханын зургийг авах нь амь насанд аюултай.

07-2-1 Цус, нулимсаар бүтдэг iPhone

7.Жагсагч Лунхуа дахь үйлдвэрийн өмнө. “Би Терри Гоутай (Foxconn-ы дарга) уулзуулахыг шаардаж байна. Foxconn-ы ажилчид яагаад амиа хорлодог, үүнийг яаж зогсоох шалтгааныг би мэднэ. Би шагналд нь сая юань авахыг хүсч байна” гэж бичжээ.

08-2-1024x683 Цус, нулимсаар бүтдэг iPhone

8.Лунхуа хот олон үйлдвэртэй учир экологийн хувьд асар ихээр бохирджээ.

09-2-1024x683 Цус, нулимсаар бүтдэг iPhone

9.Лунхуа дахь үйлдвэрийн амиа хорлогчдоос хамгаалсан алдарт тор.

10-5 Цус, нулимсаар бүтдэг iPhone

10.Үйлдвэрийн цогцолборын төв гудамж. Байшинд мөн л амиа хорлогчдын тор харагдана.

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих