Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй багш дасгалжуулагч

27067320_10155356927109226_1415652876310648145_nМанай спорт хувцасны захиалгын төв дээр нэгэн залуу дандаа орж ирэн үнэ асууна, бас зээлээр өгөх эсэхийг лавлана. Хэд хэд орж ирэн хамгийн хямд загвар сонирхон хүүхдүүдэд олноор нь хийлгэвэл хэд болох уу гэж лавлана. Утсан дээрээ тооны машинаар бодож үзээд гарах агшинд би анзаарч таарлаа. Учир байдлыг нь тодрууллаа Орбитод Сонгино хайрхан дүүргийн биеийн тамирын спорт хорооны МЖ клубийн багш дасгалжуулагч хийдэг, шавь нар маань гэр хорооллын хүүхдүүд байдаг тэд маань маш идэвхтэй бүх чөлөөт цагаа спорт зааланд өнгөрөөдөг, бэлтгэл эхлэх цагаас 1,2 цагийн өмнө ирээд шонбойгоод суучихна аргагүй байхалдаа энэ хавьдаа л байдаг ганц спорт цогцолбор, заал маань их дулаахан дотроо нойл душ гээд бүхий л зүйлээр хангагдсан тохилог, сургалт секц маань үнэ төлбөргүй болохоор эндэхийн хүүхдүүд сэтгэл тэнэгэр бэлтгэлээ хийдэг. Манай хүүхдүүд ямар мундаг гэж бодно багаасаа түлээ ус зөөсөөр шөрмөстэй тэсвэртэй тиймээс ч сүүлийн үед маш их амжилт гаргаж байгаа тэгээд энэ тэндэхийн тэмцээнд орох гэхээр хувцсаа жигдэлж чадахгүй өдийг хүрлээ, эцэг эхээс нь гаргах боломжгүй тэгээд л үргэлж л орж ирэн үнэ судлаад л яваа минь энэ гэж билээ.

Би бодлоо “Хашийг эс засвал сав болохгүй хүнийг эс засвал эрдэм сурахгүй” гэдэг манай ардын мэргэн үг бий. Нарт ертөнц дээр байхгүй нандин сайхан мэргэжил эзэмшин хүнийг залж, засах үүрэг багш дасгалжуулагч хүнд ногдсон байдаг. Хүүхдийн авьяас чадварыг яаж аль талаас нь сэргээх нь жинхэнэ дасгалжуулагчийн ур чадвар билээ. Өнөө үед зах зээлийн энэ хатуу нийгэмд хамгийн их золиос болж байгаа нь хүүхдүүд гэж боддог бас өөрсдийн цалин мөнгө нь хүрэлцэхгүй ч хүүхдүүдийнхээ төлөө санаа тавин арга чарга хайж байгаа багш дасгалжуулагч нарын сэтгэл зүрх гайхалтай. Тиймээ ганц багшийн нуруун дээрхи ачааг хөнгөлөх боломж бидэнд байна, ирээдүйд эх орныхоо нэрийг дуурсгах итгэл төгс хүүхдүүдэд туслаж дэмжиж чадахгүй юм бол үндэсний үйлдвэрлэгч байгаад ч яах юм гэж бодоод бүх хүүхдүүдэд нь бэлтгэлийн хувцас хийж өгсөн юм. Хүүхдүүд инээмсэглээд л багшаа одоо өмсөхгүй тэ тэмцээн дээр өмсөнө тэ гэж шулганах нь ямар ч хөөрхөн юм. Хүний сэтгэл сайхан юм багш залуу нааш цаашаа гүйгээд л байлаа. Tэгсэн ахаа гэрээсээ жигнүүр авчраад сая жигнэлээ дэлгүүрийн бууз биш шүү гээд санаа зовон зогсох нь эгдүүтэй бас хөгжилтэй энэ л бидний жаргал юмдаа. ……SHARING IS CARING, Бусаддаа түгээж халуун хайрыг гарт нь хүргэе.
Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй багш дасгалжуулагч

 

Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй багш дасгалжуулагч

 

Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй багш дасгалжуулагч

 

Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй багш дасгалжуулагч

 

Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй багш дасгалжуулагч

 

Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй багш дасгалжуулагч

 

https://www.facebook.com/chimedochir.anaad/posts/10155356929914226


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.