Д.Пүрэвсүрэн: Загварын тайзан дээр дахиж алхахгүй

221330-01022018-1517450246-903724854-3Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг дуу хоолойгоо хүргэж, тухайн үедээ олны анхаарлыг уг сэдэв рүү хандуулж чадсан “Лардьма” кино багийнхан дахин нэг уран бүтээлийг туурвиад байна. Энэ бол “Dharma” кино компанийн бүтээл “Амьдрал” кино юм. Тус кинонд бүсгүй хүний амьдралд тохиолдох баяр, гунигийг харуулахыг зорьжээ. Эл киноны гол дүрийн жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй шинэ уран бүтээл болон кино компанийнх нь талаар ярилцлаа. 

-“Лардьма’” кино дэлгэцнээ гарснаас хойш таван жил өнгөрлөө. Маш сайн уран бүтээл болсон учраас олны сэтгэлд хоногшиж үлдсэн болов уу. Тухайн үед яагаад загварын тайзаа орхиж, сэтгэхүйн хүнд хэлбэрийн кинонд тоглосон бэ? 
-Д.Төрмөнхийн зохиол, Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг нарын найруулсан “Лардьма” кино үзэгчдийн хүртээл болоод таван жил өнгөрчээ. Тухайн үед бидний хийсэн бүтээл далд байсан сэдвийг ил гаргаж, нийгэмд цочроо өгсөн гэж боддог. Үүний дараа ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдаж, бидний бүтээсэн кино олон хүнд хүрсэн болов уу. Ингэснээр кино урлагаар дамжуулж, олон нийтийг соён гэгээрүүлэх гэсэн үүргээ гүйцэтгэж чадсан байх.

“Лардьма” кино бүтсэн 2013 онд би төрөөд удаагүй байсан. Охин маань дөнгөж хоёр, гурван сартай л байлаа. Зураг авалтын дундуур гэртээ очиж хүүхдээ хөхүүлэхээс өөрөөр асуудал багатай байсан санагдана. Учир нь манай найруулагчид жүжигчидтэйгээ маш сайн хамтран ажиллаж байсан учир харьцангуй тайван байсан. Мэдээж зураг авалтын үеэр хүнд хэцүү санагдах зүйл байлгүй яахав. Юм бүхэн дардан, өөгүй байна гэж юу байх билээ. Одоо хүртэл тод санагддаг зүйл нь эмэгтэйчүүдийн хорих ангид зураг авахад нүд халтирам зүйл олон харагдсан. Гэсэн ч дуртай ажлаа хийж байгаа учир бэргэх, сандрах, халшрах зүйл байгаагүй. Би ер нь хүнд, хэцүү байсан гэж ярих дургүй хүн.

-Та нийгэмд, ялангуяа охид, бүсгүйчүүдэд үлгэр дууриал үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хараад ямар сэтгэгдэл төрж байв? 
-Эмэгтэйчүүдийн хорих ангид залилан болон хүн амины хэргээр ял эдэлж байсан олон хүн байсныг санаж байна. Ялангуяа, дийлэнх нь хүчирхийлэлд өртөж, аргагүй хамгаалалт хийн нөхрийнхөө амийг хохироосон байсан. Манай хуулинд аргагүй хамгаалалт хийсэн тохиолдолд өмгөөлөх зүйл заалт байхгүй. Хүний амь бол амь гэсэн үүднээс ханддаг учраас ийм байдлаар өөрийн болон өрөөлийн амьдралыг хохироосон эмэгтэйчүүдийг хараад эмзэглэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөн.

-Шинэ хийсэн уран бүтээл нь “Лардьма’” киноны хоёрдугаар анги болж үйл явдал нь үргэлжлэх үү. “Амьдрал” киноны талаар мэдээлэл өгөхгүй юү?
- “Лардьма” бол эмэгтэй хүний нэр. Хөрвүүлэх юм бол амьдрал гэсэн утгатай. Тэгвэл “Dharma” кино компанийн бүтээсэн “Амьдрал” кинонд өөр нэг эмэгтэйн амьдралыг хүүрнэнэ. Өөрөөр хэлбэл, “Амьдрал” кино бол “Лардьма” киноны үргэлжлэл биш төдийгүй бид дахин нэг цоо шинэ сэдэв, тэс өөр зохиолыг гаргаж тавьсан. Харин бид хуучин багаараа хамтарч ажилласан. Кино зохиолыг Д.Төрмөнх зохиолчийн охин Т.Номуунзул бичсэн. Жүжигчдийн тухайд Навчаа эгчээс гадна жүжигчин Баярмагнай, Д.Болд-Эрдэнэ, Э.Мөнхтөр нар тоглосон. Киноны нээлт гуравдугаар сарын 2-нд болно.

-Киноны зураг авалт жилийн дөрвөн улиралд үргэлжилжээ. Кино постерийг харахад та ургуулсан халимаг үстэй, муудсан дээл хувцастай, ядарсан эмэгтэйн дүрд тоглосон байсан. Дүрийнхээ талаар багахан ч болтугай сонирхуулж ярихгүй юу?
-Бид хавар, зун, намрынхаа зургийг аваад кино групп хэсэг хугацаанд амарч байгаад арваннэгдүгээр сараас өвлийн зургандаа орсон. Манай кино маш баялаг. Хүний амьдрал эргэх дөрвөн улиралд үргэлжилж байдаг. Тиймээс дөрвөн улирлын байгалийн зураглал, харагдах байдлыг тусгаснаар баялаг болсон. Киног маань үзээд хүн бүр өөрийнхөөрөө ойлгон, хүлээж авах байх. Гэхдээ бидний хэлэх гэсэн санаа бол хүн бүр зөв амьдрах ёстой. Хүн 40 наснаасаа харьцангуй амьдралыг ойлгочихсон байдаг. Харин 20, 30 насанд амьдралыг туучаад явж байдаг шүү дээ.

 Үзсэн хүн ухаараад гарах бүтээлээр л кино зах зээл дээр өрсөлдөнө

Энэ насны залуучуудад амьдрал алдаа оноо, бартаа, саадтай байдаг юм шүү гэсэн санааг товойлгож, амьдралын мөн чанарын тухай өгүүлсэн бүтээл гэж хэлэхэд болно. Түүнээс фантастик зүйл огт гарахгүй. Миний дүрийн тухайд зуны улиралд ү