ОФФШОРЧДЫН “ӨРШӨӨЛ”-ИЙН ЭЦСИЙН ХУГАЦАА ДУУСЛАА

PANAME-papАвлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан нь оффшор бүс дэх банкны дансаа хаах, банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлсэн.

Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт офшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт энэ сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалт байсан.

Уг хуулийн хугацаа өчигдөр дуусгавар боллоо. Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан офшор бүсээс Монгол Улсын иргэн дөрвөн сая 370 мянган ам.доллароо өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад орж ирсэн. Энэ нь албан ёсны мэдээллээр оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны бөгөөд сүүлийн тохиолдол юм.

Үүнээс гадна Засгийн газрын 326 дугаар тогтоолоор баталсан офшор бүсэд буюу Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Люксембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны офшор бүс дэх банкны дансаа хаах, банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг гуравдугаар сарын 6-ны өдрийн дотор авч, улмаар дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлагатай.
Өглөөний сонин
Б.Билгүүн


URL:

Tags:

Нэр: Michael Kors Fashion Logo Signature Large Black Totes Огноо: 8 March 2018

Thank you so much for providing individuals with an extremely breathtaking chance to read critical reviews from this website. It’s usually so amazing and also stuffed with a good time for me and my office acquaintances to visit your website more than thrice every week to study the fresh stuff you will have. Of course, I am also certainly satisfied with your cool secrets you serve. Some 1 areas in this posting are unquestionably the simplest I have ever had.
Michael Kors Fashion Logo Signature Large Black Totes http://www.michaelkors-outletstore.us.com/michael-kors-fashion-logo-signature-large-black-totes-p-734.html

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.