Heritage Foundation: Монгол Улс эдийн засгийн хувьд “бараг эрх чөлөөгүй”

221494-05022018-1517813547-94769041-Ordon_zasgiin_gazar_talbai_15“Heritage Foundation” байгууллагын гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Монгол Улс 180 орноос 125 дугаарт бичигдлээ.

Монгол Улсын Төв банкны хараат байдал, төсвийн сахилга бат зэрэг үзүүлэлт ялимгүй  сайжирснаар эдийн засгийн эрх чөлөөгөөр 55.7 оноо авсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.9 оноогоор ахисан үзүүлэлт боловч эдийн засгийн хувьд “Бараг эрх чөлөөгүй” орнуудын ангилалд багтсан хэвээр байгаа юм.

Ингэснээр Гайти болон Гана улсын араас бичигджээ. Монгол Улс дээрх судалгаанд хамрагдсан Ази, Номхон далайн бүс нутгийн 43 улсаас эдийн засгийн эрх чөлөөгөөр 27 дугаарт бичигдсэн байна.

АНУ-ын Вашингтон хотод төвтэй “Heritage Foundation” судалгааны байгууллага дэлхийн 180 улс болон засаг захиргааны тусгай бүсийг хамруулж жагсаалт гаргадаг. 1995 оноос хойш дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдлыг хууль ёсыг удирдлага болгодог байдал, төсвийн тэлэлт, тогтмол үр ашиг болон нээлттэй зах зээл гэсэн үндсэн дөрвөн шалгуураар үнэлж, эдийн засгийн эрх чөлөөгөөр нь тав ангилах болжээ.

Эдийн засгийн хувьд “Бүрэн эрх чөлөөтэй” ангилалд Хонгконг 90.2 оноогоор тэргүүлсэн байна. Үүний араас Сингапур 88.8 оноогоор удаалж байгаа юм. Харин “Эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөгүй” ангилалд БНАСАУ 5.8 оноогоор хамгийн сүүлд бичигдэж байна.

Б.Дөлгөөнзул

BloombergTV.mn


URL:

Нэр: Country Road Огноо: 6 April 2018

A fantastic cup of coffee is the only thing that could make this blog better.

https://www.funblog.site/check-out-these-cornfields/

Нэр: Old People Drinking Wine Огноо: 8 April 2018

I think these old wine lovers would enjoy your post.

https://www.funblog.site/senior-couple-having-fun-while-drinking-wine/

Нэр: Lady Smiling Огноо: 8 April 2018
Нэр: Guy Looking at Old Paper Огноо: 10 April 2018

I now know that everyone has an ace up their sleeve.

https://www.funblog.site/stock-trader-using-out-of-date-technology/

Нэр: Blogger Listening to Music Огноо: 13 April 2018
Нэр: Thank you for visiting Огноо: 13 April 2018

Don’t forget the grilled onions!

https://www.funblog.site/thank-you-for-visiting/

Нэр: Old People Getting Drunk Огноо: 14 April 2018
Нэр: Messy People Eating Snacks Огноо: 15 April 2018

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.